Нийгэм

Тархиа кодлож амьдралаа өөрчлөх 14 алхам

Хүний тархи асар хүчтэй зэвсэг. Зөвхөн түүнийгээ зөв ашиглаж чадсан хүн амжилтанд хүрдэг. Энэ талаар ч эрдэмтэн судлаачид олон янзын тайлбар мэдээллийг өгсөөр байна. Өөрөө өөрийнхөө тархийг зөв удирдан чиглүүлэх, түүнийгээ зөв ашиглаж сурах талаар хүн бүрт хэрэгтэй 14 зөвлөгөөг хүргэж байна.

1.Тархин дахь хуучин програмаа шинэчил

400 жилийн өмнө Жесүүтийн лам нар хүүгийнхээ 7 нас хүртэлх амьдралыг хэлж өгвөл ирээдүйд хэн болохыг хэлж өгье гэдэг байжээ.Учир нь 7 нас хүртэлх хүүхдийн тархины долгионы хэлбэлзэл сул бөгөөд муу энерги бодолд сөрөг зүйлд мэдрэмтгий байдаг гэнэ.Хүүхэд хүрээлэн байгаа орчны мэдээлэл үг үйлдэл бүх зүйлийг далд санах ой доо хурааж авч байдаг юм.Тиймээс амьдралд бид ядуу хүний хүүхэд ядуу хэвээрээ л амьдарч,баян хүний хүүхдүүд баян чигээрээ дуусдагийг олон удаа хардаг.Энэ бүхэн сэтгэлгээнд нь оршдог буюу хүүхэд насанд нь далд ухамсартай хурааж авсан тэр код нь одоо хүртэл ажиллаж байдаг юм. Гэнэт баяжиж хэдхэн жилийн дотор дампуурдаг алдартнууд ч амьдралд дээр зөндөө.Бүх зүйл бодлоос эхэлдэг бөгөөд бодол үг болж,үйлдэл болж хувирч ,үйлдэл нь дадал болдог учраас бид сэтгэлгээгээ хамгийн эхэнд шинэчлэх хэрэгтэй.Өөрийгөө зөвхөн өнгөрснөөр эсвэл одоогийн чадамжаараа биш хэн болохыг хүсэж байгаа тэр потенциалаараа сэтгэж түүндээ хүрэх хэрэгтэй. Хуучирсан тархиныхаа програмыг дахин шинэчилж шинэ програм суулга.

2.Сөрөг бодол,сөрөг хүмүүс,сөрөг орчноосоо ангижир

Судалгаагаар хүний тархинд өдөрт 60-80 мянган бодол эргэлддэг бөгөөд энэ нь дунджаар цагт 2500-3300 бодол хөвөрдөг юм. Тэгвэл таны тархинд дийлэнх нь сөрөг гутранги,өөрийгөө үнэлдэггүй ,эсвэл түгшүүртэй бодол давамгайлдаг бол яаж амьдрал чинь дээрдэх вэ?дээ.Уулзах тоолондоо хүн муулдаг,атаархдаг,эсвэл өөрийг чинь доош нь хийдэг хүмүүсээс зайгаа барь эсвэл дотно битгий харьц,сайн найз бол засахыг оролдоорой. Учир нь өөрөө ч анзааралгүй тэр сөрөг хандлагад нь та аль хэдийн автаж эхэлж эрч хүч энергиэ соруулж байдаг.Аливаа жимс өгдөг мод зөв хөрс зөв орчиндоо биш л бол тасалгаанд 50 жил болсон ч соёолдоггүй гэнэ.Зөв хөрс болон таатай орчиндоо 5 жилийн дараа үр жимсээ гэнэт өгч эхэлдэг.Та ч мөн яг үүнтэй адил үр ашиггүй газраа өсөн дэвжихгүй байгаа юм биш биз. Манай Монголын нийгэм үнэхээр их стресстэй аюултай бас тэгш эрх үйлчилдэггүй нийгэм нь үнэн. Тухайн нийгмийн хүрээлэлдээ дасаад л байвал хайрцагнаасаа хэзээ ч гарч сэтгэхгүй.Тиймээс насны залууд боломж олдвол гадагшаа сурах,аялах,ажиллаж үзэхэд гэмгүй шинэ орчин шинэ соёлд суралцаж хүссэн хүсээгүй хүрээнээсээ хальж сэтгэж эхэлдэг юм.Өсөн дэвжихгүй ажил,цалин боломжийн ч уур амьсгал муутай хамт олон гэх мэт.Орчноо өөрчлөх юм уу хэрэггүй хүмүүсийн хүрээлэлээ үнэ цэнэтэй хүмүүсээр хүрээлүүлээд үз.

3.Мухар сүсэгээ хая

Орд зурхайгаар амьдралаа залж,эсвэл лам зурхайчаар хувь тавилангаа мэргэлүүлж шийдүүлдэг бол амьдралаа өөрчлөх талаар бодоод ч хэрэггүй.Учир нь та яг тэр хүмүүсийн хэлсэн үгэнд итгэж бодсон бодол чинь амьдралд тэр бүхнийг чинь дуудах л болно. Хүний бодлыг Квантийн Физикт нүдэнд үзэгдэхгүй ч энергийн хэлбэлзэл үүсгэж шилжих чадвартай гэж тодорхойлдог. Тэгэхээр тэд үнэн хэлсэнд гол нь биш та итгэсэн учраас заримдаа амьдралд яг таарах мөчүүд байдаг.Эцсийн дүндээ та л зөвхөн өөрөө хувь тавилангийнхаа эзэн учир үс засуулах,хань ижил дуудуулах,ямарваа шашины шинжтэй мухар сүсэг мэрэг төлөгт бүү автаарай. Орчин үед шинжлэх ухаан мэдлэг мэдээллийн эрин зуунд оюуны харанхуй бүдүүлэг байдлаа хаях нь зүйтэй байхаа.

4.Амьдралыг харах өнцгөө өөрчил

“Амьдралд харах өнцгөө өөрчилж эхлэхэд амьдрал өөрөө өөрчлөлт болж ирдэг.” Вейн Дайерс

Бид хүссэнээрээ хорвоо ертөнцийг өөрчилж чадахгүй ч түүнд хандах хандлагаа харин өөрчилж чаддаг юм. Амьдралыг там гэж харж,өөрийгөө үргэлж азгүй амьтан гэж бодоод л байвал яг тэр бодол чинь биелж амьдрал чинь тэгэж л өрнөдөг. Өөрөө өөртөө би өнөөдрийнх шиг тийм ч итгэлтэй нэгэн байгаагүй ээ. Өмнө нь өөрийгөө азгүй амьтан гэж боддог байсан үе зөндөө бас түүндээ ч бат итгэсэн учраас азгүйтэл ч намайг дайрсаар л байсан. Үзэл бодлоо өөрчилж өөрийгөө өөдрөгөөр харж амьдралд зөвхөн хар барааныг нь сонгож биш сайн сайхныг онцолж анхаарч шүүлтүүртэй хандсанаар бодол дагаж хандлага бас өөрчлөгддөг юм.

5.5-н мэдрэхүй 2 сувгаа зөв ашигла

Эртний грекчүүд хүнийг “soma” буюу бие махбодь “psyche” буюу амин сүнснээс бүрддэг гэж үздэг байжээ.
Яахав мэдээж хүмүүс амин сүнс гэхээр сүнс буг чөтгөрт итгэдэггүй гэж магадгүй.Гэхдээ энэ нь өөр ойлголтын талаар юм.
Таны амин сүнс “soul” дараах 3 зүйлсээс бүрддэг юм.
Таны оюун ухаан “mind”
Таны хүсэл тэмүүлэл “will”
Таны сэтгэл хөдлөл “emotion”
Бид бүгд харах,сонсох, үнэрлэх, амтлах,хүртэх гэсэн 5 мэдэрхүйтэй.Түүний сонсох болон харах мэдрэхүй бол бидний мэдээлэл авдаг 2 суваг юм. Амьдралынхаа туршид таны эдгээр суваг мэдрэмжээрээ авсан бүхэн чинь таны оюун ухаанд хадгалагдсаар хүсэл зорилгод чинь дараа нь сэтгэл хөдлөлөөр илэрч гардаг юм. Яг л компютерийн санах ой шиг хурааж аваад дараа нь өгөгдөл өгч автоматаар ачааллаж эхэлдэг. Тиймээс амьдралд авч буй мэдээлэл сонирхож буй зүйлс идэж буй хоол хүнс гэх мэт аливаа зүйлд сонголттой хандахгүй бол тэр бүхэн чинь сэтгэлгээнд нөлөөлж улмаар амьдралыг чинь тодорхойлж эхэлдэг юм. Зурагт хэвлэл мэдээллийг тархи угаах хэрэгсэл болгож сайн ашигласаар л ирсэн. Харин өнөөдөр олон нийтийн сүлжээ Фейсбүүк сошиал ертөнц бидний бодож сэтгэх ,зан авир ,хэв маяг,хандлагад маш хүчтэй нөлөөлж байгаа нэг хэрэгсэл.Олон талын мэдлэгтэй байж чадвал аливаа мэдээллийн үнэн худлыг шүүх шүүлтүүртэй болж чадна. Зөвхөн анхны гэсэн мэдээлэл болгон үнэн биш шүүдээ. Одооноос эхэлж дээр дурдсан 5 мэдрэхүй 2 сувгаараа зөвхөн өөртөө хэрэгтэй сайн сайхан эерэг бүхнийг хүлээж авч хэвшвэл өөрөө ч мэдэлгүй хэдэн жилийн дараа өөрийгөө яаж өөрчлөгдөхийг хараарай.

7.Тасралтгүй суралц! Зогсолтгүй мөрөөд!

Хүн насан туршдаа суралцаж үхэх хүртлээ ямар нэг зүйлийг үргэлж мөрөөдсөөр байдаг. Мэдлэгтэй мэдээлэлтэй хүний төсөөлөл сайн ажилдаг юм.Хүний биеийн хамгийн их энерги зарцуулдаг биеийнхээ 20 %ийн энергийг шавхдаг эрхтэн бол тархи юм. Харин мөрөөдөмтгий тэмүүлэлтэй бүтэх эсэх нь тодорхойгүй төсөөллөөр таны тархи цэнэглэгдэхэд ямар их үр дүн авчирдаг гээч. Амьдралд бид сайхан үг,амттай хоол хайр дурлал хоосон мөрөөдлүүд хүртэл сэтгэхүйд сайнаар л нөлөөлдөг. Харин мэдлэггүй харанхуй,хорвоо ертөнцийг таньж үзээгүй ном ч уншдаггүй хүний тархи юугаар цэнэглэгдэнэ гэж хогоор л дүүрнэ.Хоосон толгойтой хүний бодол хорсол,уур бухимдал,хэрүүл нийгмийн сөрөг бүхэн хүссэн хүсээгүй ухаан руу юүлээд л орж ирдэг.
Оронд өөрт хэрэгтэй мэдээлэл,мэдлэг өөрийгөө хөгжүүлэх бодол суулгаж эхлэхгүй л бол хогоор л дүүрнэ шүү!
Мэдлэгтэй хүн төсөөлөл сайтай байдаг. Төсөөлөл сайтай хүн мөрөөдөмтгий байдаг.Мөрөөдөмтгий хүн эерэг бөгөөд итгэлтэй болж эхэлдэг. Итгэлтэй хүн зоригтойгоор алхдаг.Зоригтой хүн зорилгоо биелүүлж амьдралд хүссэндээ хүртлээ тэмүүллээр өөрийгөө ноцоодог юм.

8.Тархиа амрааж бай!

Хамгийн эхэнд тархиа амраах нэг алхам бол санаа зовохоо боль!
Хэрэгтэй хэрэггүй юунд ч битгий санаа зов!
Стресс гэдэг гарц олдохгүй юу хийхээ мэдэхгүй үед сэтгэл хямарч бие организм чинь хүчээр адреналин болон кортизол даавар ихээр ялгаруулдаг бие махбодид үзүүлж буй сэтгэл зүйн дарамт гэж тодорхойлдог.
Санаа зовнил,сэтгэл гутралаа давах энгийн арга бол өөр зүйлээр орлуулах юм. Үүнд ном унших,спортоор хичээллэх,хобби авьяас чадвараа хөгжүүлэх,сонирхолтой контент хошин шог инээдмийн кино үзэх ,аялаж зугаалах,байгальд амрах,бясалгал хийх ,гэх мэт аль аль нь байж болно. Гэхдээ архи ууж түүнийгээ давж сэтгэлээ амраана гэдэг бол тэнэглэл шүү! Угаасаа анагаах ухаанд архи хүчтэй согтууруулах ундаа,хар тамхи гэх мэт зүйлс тархийг хатингаршуулж тэнэгрэлд оруулдаг гэдэг нь батлагдсан зүйл.

9.Тэмүүллээ ол!

Амьдралд юунд хүрэхийг хүсэж юу таныг аз жаргал утга учиртай болгож чадах тухайгаа сайтар эргэцүүлж бод!Цаг хугацаа эрүүл мэнд гэдэг бидэнд байгаа үнэгүй олгогдож хэмжээлшгүй үнэ цэнэтэй 2 том нөөц юм. Энэ нөөц боломжиндоо тулгуурлаж амьдралынхаа гол зорилго утга учраа биелүүлэх боломжтой. Америкийн нэртэй амжилтын дасгалжуулагч Зиг Зиглар хүн болгон амьдралдаа доорх 5 түвшинг дайрч өнгөрдөг гэж бичжээ.

Survival-Амьдралыг сөрөх!

Амьдралаа эхэлж буй гэр бүл, мөрөөдлөө босгох гэж буй залуу хүн ,бизнесээ эхлүүлж байгаа хөдөлмөрч гээд бүгдэд нь сөрөх шаардлага гардаг.

Stability-Тогтвортой байдал

Эхлэлээ даван гарч чадсан ихэнхи хүмүүсд тогтвортой байдал нь ирдэг юм.Энэ нь гэр бүлд ч тэр,карьер,бизнес зорилго төлөвлөгөө гэх мэт

Security-Аюулгүй байдал

Санхүүгийн аюулгүй хангахын тулд мөнгөтэй болох.Гэр бүлээ зовоохгүй тулд тохилог байшин,эсвэл хувиараа бизнес хийх гэх мэт.

Success-Амжилт

Гэр бүл нь тогтвортой хүн амжилтанд хүрдэг гэдэг.Хийсэн бүх оролдлого Тогтвортой байдал чинь дээшилж аюулгүй байдлаа тооцоолж эрсдэлээ дааж эхлэнгүүт амжилт ирдэг юм.

Significance-Утга учир,тэмүүлэл,гол зорилго

Бид бүхэн өөрсдөө сайхан амьдраад байх нь хангалтгүй өөрт байгаа олж авсан бүхнээ эргүүлээд нийгэмд бусдын тусын тулд ямар нэг зүйл эргүүлж хийх үүрэгтэй байдаг.Зарим агуу хүмүүс бүх амьдралаа тэр чигт нэг зорилгод төвлөрүүлж чаддаг тод жишээ түүхэнд зөндөө.Утга учир зорилгоо ол энэ амьдралд.

“Бусдын төлөө өөрийгөө зориулах нь өөрийгөө таних хамгийн сайн арга.”
Махатма Ганди

10.Бодол биелэлээ олдог

Тиймээ бодол биелдэг юм. Бодол бол амьтай энергитэй хүчтэй.Түүнийгээ зөвхөн зөв сайн сайхан зүйлс зорилго руугаа чиглүүлэх хэрэгтэй.Үүнийг Энэтхэгийн оюуны их багш эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгч Махатма Ганди амьдралдаа хэрэгжүүлдэг байсан юм.

“Миний амьдрал бол миний санаа бодол”

“Бодол, яриа, үйлдэл гурав нэгдэхийг аз жаргал гэдэг”

“Эерэг бодол бодоод бай учир нь бодол үг болдог,
Эерэг үг хэлээд бай учир нь үг үйлдэл болдог,
Эерэг үйлдэл үйлдээд бай учир нь үйлдэл дадал зуршил болдог,
Эерэг дадал зуршил эзэмшээд бай учир нь дадал зуршил өөрийн үнэ цэнийг бий болгодог,
Өөрийн үнэ цэнэ өөрийн хувь заяаг тодорхойлно. ”

Махатма Ганди

11.Далд ухамсраа сэрээ

Сайн эсвэл муу дурсамж гэж байдаггүй гэнэ.Харин бэлтгэгдсэн дурсамж бэлтгэгдээгүй дурсамж л гэж байдаг.Бас хүний оюун ухаан preconscious mind- урьдчилсан бодол соnscious mind-гадаад ухамсар бас subconscious mind-далд ухамсар хэмээх 3 хүчин зүйлээс бүрддэг гэж Зигмунд Фрейд тодорхойлжээ.

Preconscious mind-Урьдчилсан бодол

Бүх мэдээлэл мэдлэг бүгдийг ухаан бодолд оруулж ирдэг.

Conscious mind-Гадаад ухамсар

Таны бодол,мэдрэмж,төсөөлөл,хүсэл сонирхол мөн тухайн цагт өгөгдөх бодлууд багтдаг юм.Бид сэтгэж бодож ярихдаа энэ ухамсраа ашиглаж бас өнгөрсөн дурсамжаа санаж авчирдаг юм.

Subconscious mind-Далд ухамсар

Энэ бол таны оюун ухааны ундрага буюу hard disc санах ой билээ.Амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлага,хүсэл эрмэлзэл ,хүүхэд насны мөрөөдөл,өвлөж авсан генийн санах ой бүх зүйл тэнд хадгалаастай байдаг.Энэ бол таны жинхэнэ потенциал нуугдаж байдаг.Далд ухамсраа нээж потенциалаараа ажиллахыг хүсэж байна уу?Үүнийг нээх ганц л түлхүүр байдаг түүний итгэл гэж нэрлэдэг юм.

12.Төсөөллөө ашигла

Альберт Эйнштейн хэлэхдээ

“Төсөөлөл гэдэг мэдлэгээс илүү чухал.Хүний мэдлэг хязгаарлагдмал,харин төсөөлөл бүх дэлхий ертөнцийг хамарч,дэвшилд хөтөлж,шинийг төрүүлж байдаг.”

Өдөрт ядаж 5 минут төсөөллөө ашиглахад л хангалттай.Өөрийгөө аль хэдийн хүссэндээ хүрсэн аз жаргалтай хүнээр төсөөл !Бас амжилтанд хүрсэн зарим хүмүүс голдуу өдрөөр сэрүүн зүүдлэгч мөрөөдөгч нар байсан юм шүү!

13.Аливаа юмыг олон талаас нь харж сур

Эхнийх нь таны бодол ,хоёрдахь нь харилцагч тал, эцэст нь 3дагч этгээдийн өнцгөөс олон талаас бодож сур.
Бүх зүйлийг та мэдэх албагүй.Бүх зүйлд ч таны зөв байх ёсгүй шүү дээ.

14.Эцэст нь өөртөө итгэсэн цагт өөрийн хүссэн өөрчлөлт чинь бий болно.

Таны оюун ухаан яг супер компютер шиг л ажилдаг бөгөөд өөртөө итгэж өөрийгөө зоригжуулж хэлдэг үгс чинь яг л шинэ программ суулгаж байгаа юм шиг л ачааллаж эхэлж аажмаар өгөгдлүүд чинь үйлдэл хэвшил болж аз жаргалтай ,сэтгэл дүүрэн хүн болдог юм шүү.Надад бас үүнийг мэдэрсэн туршлага байгаа.Тиймээс та ч гэсэн чадна.Бернард Шоу хэлэхдээ
“Бодлоо өөрчилж чадахгүй хүн амьдралаа ч өөрчилж чаддаггүй”

“Хүн энэ амьдралд зөвхөн өөрийгөө олох гэж ирээгүй.Өөрийгөө бүтээх гэж төрсөн юм.”

Эцэст нь бодлоо өөрчилж,өөрийгөө олоод амьдралаа шинээр бүтээ!
Амжилт!

Эх сурвалж: Э.Мөнхжаргал

Санал болох мэдээ