Нийгэм Нийтлэл

Коронагийн вирус спирт дарангуйлдаг нь тогтоогдвол Монголчууд “халдварлахгүй”

Гэхдээ энэ нь архи уухыг уриал байгаа хэрэг огтхон ч биш юм шүү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая хүн 1 минутад 6 хүн өөрийнхөө амийг өөрөө хорлож байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна гэсэн судалгаа хийсэн байдаг юм. Үүнийг бичигч би бээр өчигдөр 2016 онп хийсэн нэгэн судалгааг санамсаргүй олж үзлээ л дээ. Дэлхийн ихэнхи улс оронд 15 болон түүнээс дээш насны 1 хүн жилдээ 6.4 литр “спирт” хэрэглэж байгаа гээсэн тооцоолол гаргажээ. Харин хүн амын маань ихэнх нь Улаанбаатар хотод амьдарч, худалдаа үйлчилгээ төвлөрсөнтэй уялдуулан согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тоог авч үзэхэд 2008-2019 онд тасралтгүй өсөж, 2018 онд 4779 болсон нь 2008 оноос 1.4 дахин нэмэгдсэн байна. Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийг төрлөөр нь авч үзвэл, 2007-2018 оны дунджаар 100 цэг тутмын 56 нь зөвшөөрөлтэй дэлгүүр, 24 нь зоогийн газар болон бар, 9 нь кафе, 7 нь супермаркет, 4 нь хүнсний худалдааны төв болон бөөний худалдааны төвүүд гашуун усыг худалдаж байгаа юм байна шүү. Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээг сараар, нийтлэг савлагааны хэмжээгээр тооцвол, 2018 онд насанд хүрсэн 1 хүн сард дунджаар 0.5л-тэй архи 2 шил, шар айраг (0.5л-тэй), 6 лааз харин 100 мл дарс ер нь тогтмол хэрэглэдэг гэсэн судалгааны дүн ч байна.нэг ёсондоо хэрэглэж ууж устгажээ гэсэн үг юм. Энэ хэрэглээ нь 2008 оноос 1 шил архи, 3 лааз шар айргаар нэмэгдсэн гэх тооцоололыг нийгмийн эрүүл эмндийн хүрэлээнгийнхэн гаргажээ.ЭНЭ НЬ ХАРИН КОРОНА ВИРУСЫГ СПИРТ ДАРАНГУЙЛДАГ БОЛ БАЛГАДАХ ДУРТАЙ МОНГОЛ ХҮН ТУСАХГҮЙ ХАЛДВАР АВАХГҮЙ ГЭХ “ТЭНЭГЛЭЛИЙН” СЭЖИМ БОЛЖ МЭДЭХ Л ЮМ За цааш нь ахиад нэг судалгааг ишлэн мэдээлэлээ үргэлжлүүлэе. Согтууруулах ундааны төрлөөр авч үзвэл, сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ 2 дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн байгаа юм. Ер нь архичин үндэстэн болж шүү.Харин дарсны хэрэглээ нь 6 хувиар буурчээ. Эндээсэ харахад коронад дарлуулахгүй гэж өвчигнөх шалтаг гаргаад ирж болох юм. Даанч согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүний зүрхний үйл ажиллагаа доголдож, даралт нь хэлбэлзэж,тэр хирээрээ бие нь сульдаж дархлаа нь буурчихдаг учраас КОРОНАГИЙН ВИРУС ХАРИН Ч НЭГ СИЙМХИЙГ НЬ НЬ АШИГЛАНА ШҮҮ ГЭЖ САНУУЛАХ БАЙНА.
Ийм их архины байнгын хэрэглээтэй мөртлөө Согтууруулах ундаа үйлдвэрлэлээс манай эдийн засагт оруулж байгаа боломж нь 2017 онд 671.0 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 4 дахин, борлуулалт 740.9 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос 5 дахин тус тус нэмэгдсэн байх юм. Харин дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээг спиртийг оруулахгүй тооцож үзэхэд 2008 онд 58.6 сая литр байснаа 2018 оны 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ. Зах зээл дэх бүтцийн хувьд дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, харин импортын хэмжээ буурсан байдаг юм. Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өссөн байгаагаас үзвэл хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалахгүй өссөөр байна. Засгийн газар корона юирусын халдварт өртөх өндөр эрсдэлтэй 770 мянган иргэд байгаа гэж мэдээлсэн.Тэгэхээр насанд хүрсэн хүмүүс архи ууж согтуураад бие нь сульдчихсан байх үед энэ вирусээр халдвар авчихвал түүнээс ч олноороо сүйрэхээр байна шүү. Коронагийн вирус “архичин” Монголчуудад “халдварлахгүй” биш харин ч дуртайяа өвчлүүлж,олноор нь амь насанд чинь хүрэхээр байна шүү

Санал болох мэдээ