Нийгэм Нийтлэл УЛС ТӨР

Намуудын дотоод дахь сонгуулийн өмнөх тулаан

УИХ-ын сонгуулийн албан бус сарталчилгаа аль хэдийнээ эхэлчихжээ. Хоёр жилийн өмнөөс нэр дэвшихээр тоочиглож тойргоо усалсан гишүүд шинэ жилийн өмнө багагүй бэлэг тараасан. Хуучин тойрогтоо очицгоох нь намрын чуулганы завсарлангуут хөдөөгүүр сэм сэмхээн яваад ирцгээсэн. Ирэх сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилогчид 100 сая төгрөгөө төлж, нилээдгүй нь ноосоо тушаачихаад байна.Дундговь аймагт нэр дэвшихээ мэдэгдсэн Эрдэнэбүрэнг нутгийнх нь 100 мянгат малчид тус бүрдээ сая төгрөг гарган өгч ивээн тэтгэсэн сонин мэдээ ч гарлаа. Өөрөө мөнгөө гаргачихаад өмнөөс нь нутгынхан нь хуулинд заасан сая төгрөгийн хандив өргөж зуун саяыг босгосон гэх сонин тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм. Ингэж л өдгөөгийн гишүүд бас горилогчид товлосон тойргынхоо сонгогчдыг тойглож шоудаж эхэлцгээлээ. Дорноговь,Баянхонгор,Говьсүмбэр,Хэнтийн засаг дарга нараас эхлээд сонгуульд нэр дэвшинээ гэсэн амбицитангууд олон байгаа. Харин хуулийн хугацаанд нь оны өмнө хэн нь ч ажлаа өгөөгүй л байна. МАН-ынхан аймаг сум болгонд хоёр шатлалтай дээрээс давхар хяналттай судалгаа хийгээд дуусч байгаа юм билээ. Тэр дүнг нь нэгтгэж дуустал МАН-ын дарга У.Хүрэлсүх хэн нэгэнд тойрог амлахгүй Бас ирэх сард хуралдах намынхаа бага хурал хүртэл таг чиг байхаар шийдсэн яриа ч төв байраар нь гарчихсан явна.

Эрх баригч МАН-ын дотороо бужигнаж байна

М.Энхболдын хотын фракцийн хүчийг суларуулж, тарамдуулж чадсан ч өнгөрсөн онд У.Хүрэлсүхийн эсрэг санал өгсөн 22 “ эсэргүүд” тойрог илүүчлэх сонирхол багатай гэж хардагсад ч байгаа юм. Харин энэ бүхнийг аль эртнээс овжин харсан МCS-ийн угшилтай Б.Элдэв-Очир гишүүн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгсөн 47-д яваад орчихсон. Гэхдээ албан тушаалд зууралдахгүй гээд байнгын хороон даргаа нэг их удалгүй өгчихсөн юм. ӨНгөрсөн 2016 оны сонгуульд Х.Баттулгыг ялсан болохоор Г.Занданшатар,У.Хүрэлсүх хоёрт шахаа үзүүлж түүнээс хариугаа авах өс төрийн тэргүүнээс гарахгүй гэх газаргүй юм. Ингээд нэрлэвэл МАН-ын даргатай ханцуйн дотроо тохиролцсон тохироогоо ахиулж нэр дэвшилтэнд нь нөлөөлөх тоглолт хийж бүр ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон 39 гишүүний асуудлыг сонгуулийн өмнө ээлж дараалан босгож эхлэхийг ч үгүйсгэхээргүй болжээ. Шүүртийн багийн хийж байгаа Улсын их хулгайчид цуврал ч Х.Баттулгын холын биш богино улстөрийн хандлагыг харуулаад өгчихлөө. Л.Энх-Амгалангаас авахуулаад түүний ил далд занаанд яваа цөөнгүй гишүүд ч байдаг. Иймэрхүү жижиг зүйлүүдийг нь тооцоод үзэхэд л МАН-ын Засгийн газар сонгуулийн өмнө уначихалгүйхэн шиг үлдээд жил гаран эв түнжинтэй байсан У.Хүрэлсүх,Х.Баттулга хоёрын модон биш төмөр сэлмээр байлдаж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын сонгууль болох нь дээ. МАН-ынхан дотроо ажин түжин байгаа юм шиг харагдаад байгаа боловч өвгөцүүлийн фракциа сонсохоо больсонд нь элсний-13-аас эхлээд илт дургүйцэлээ илэрхийлэх болсон мэдээ ч дуулдаж л байна. Л.Оюун-Эрдэнэ гэх амбицитай залуугийн дэргэд шинэ үеийнхэн овоорч, албан тушаалын зангарагаа саяхнасаа мэдэх болсон УИХ-ын дарга Г.Занданшатарын дэргэд бас нэгэ бөөгнөрөл бий болчихоод байгаа юм билээ. Бас намын дарга У.Хүрэлсүхийн фракци бий. УИХ-ын сонгуулийн нэр дэвшилт,тойргуудын хуваарьлалтыг нь эд нар голлон шийдэх магадлалтай байна. Харин бүлэггүй зөвлөлтэй болоод жил тойрох гэж байгаа АН-д хиад хагарал нүүрлэчихжээ

С.Эрдэнээгээрээ туг тахиж,сонгуульд орохдоо АН тулсан уу

Алаагүй үнэгнийхээ арьсыг аль хэдийнээ тэд хуваачихсан. АН-ын даргын сунгаанд таван сумтай гар нь нэр дэвшин өрсөлдөөд ил далд мөнгөн бороо оруулж байгаа С.Эрдэнэ нь ялалт байгуулж намынхаа даргын тамгыг барих болсон юм.Тэрнээс хойш ҮБХ-гоо шахсаар байгаад намынхаа дүрмэнд хату узаалттай өөрчлөлт оруулаад авчихсан. Дүрмийн дагуу огцоруулахаас өөр боломж байхгүй болгочихсон учраас АН-ын төв аппаратаа өөрийнхөө хүмүүсээр дүүргэлээ. Мөнгөний нам боллоо хэмээн шинэчлэлгчид нь хагас жилийн турш хоолойгоо сөөтөл орилцгоолоо. Зарим нь ШИНЭ нам руу бадар барин очиж,нэг хэсэг Ардчил шинэчлэлийн нам байгуулаад гараад явчихав.
Сонгуулийн өмнө салдаг ялагдахаараа эргээд нийлдэг өвчин нь энэ намд корона вирус шиг халдварлагдчихжээ. Уул нь сонгуулийн өмнө бүх фракциуд нь явцуу амбициа хаяж нэгдэн сонгуульд ороод дараа нь бялуу хуваалтаасаа болоод эргээд алалцдаг бүр задардаг хам шинжтэй болчихсон байсан юм. Харин өдгөө намаа гурван сонгуульд ялуулж ерөнхий сайд бас намынхаа дарга болж байсан Н.Алтанхуягын бусдаасаа өшөөгөө авч л байвал гишүүдийнхээ тавин хувийг аваад хаалга савахад бэлэн гэсэн ойрын шунал. Бас С.Эрдэнэд хангалттай нотолгоотой хэргээр нь дээлийг нь нөмөрүүлчихээд өөрийнхөө хүнийг намын даргаар тавиулж сонгуульдах гэсэн З.Энхболдын амбици бас ардчилалаа аварна гэсэн лоозон бариад намдаа нөлөөгөө сэргээх гэсэн Э.Бат-Үүлийн горьдлого, хонгилоо нураалгаж,нөлөөгөө алдахгүй гэсэн Ц.Элбэгдоржийн тоглолт, Х.Баттулгын нэр дэвшилтэнд нь нөлөөлөх холион бантан гэсэн толгойны том өвчиндөө АН-ынхан шаналж, яая даа гэцгээж яваа авгай шиг л төрхтэй байна.Тэд бүгдээрээ намаа цэвэрлэнэ гэсэн нэрийн дор намдаа лай тарьцгаагаад эхэлчихсэн. Ингэж хүчийг нь дарамдуулах нь ч Х.Баттулгад бүр У.Хүрэлсүхэд ч хэрэгтэй байгаа нь дамжиггүй.Тэд энэ хагаралтайгаа сонгуульд орвол үнэг алж арьсыг нь зарах нь байтугай өөр зуураа булайгаа дэлгэж бие биенээсээ өсөө авсаар байгаад ахиад л гудамжиндаа гарч мэднэ. Гэхдээ ээлжлэн засгийн эрх барьж бас гурван ч удаа хонь хургаа нийлүүлж явсан МАН,АН хоёрын доторхи хэрүүл,толхилцоон бүрэн намжиж,учир зүйгээ олох хүртэл бас зай ч байна даа.

П.Мөнх-Үүлэн

Санал болох мэдээ