Нийтлэл

Д.Ганхуяг: “ЭРГЭЦҮҮЛЭЛ: СЭТГЭЛ БАЙВАЛ ШИЙДЭЖ БОЛНО”

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг өөрийн цахим хуудсаар дамжуулан ийнхүү нийтэлжээ.

Д.Ганхуяг: “(2012.12-2014.12 хооронд бензиний хилийн үнийг тн дутамд 320 ам.$-р бууруулж чадсанаар,иргэдийн бензин худалдан авдаг зардлыг өмнөх хугацаанд тухайн үеийн ханшаар 1 их наяд төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарч байсан)
ТАЙЛБАР:
2012 оны 8 сард шиннчлэлийн ЗГ байгуулагдсан үед дэлхийн зах зээл дээр 1 баррель газрын түүхий тосны үнэ 110 ам.$ хүрч байлаа. Одоо энэ үнэ 55 орчим ам$ байх шиг бна.
Гэхдээ л Роснефт компаниас авдаг бензиний хилийн үнэ арай өндөр байх шиг байхаар нь судлуулж үзтэл өмнөх хилийн үнэ бусад орнуудын худалдан авдаг үнээс тн дутамд 320 орчим ам.$ -р үнэтэй байсан. Үүнийг босгон тавьтал Роснефт компани асар дургүйцсэн юм. Арга ч үгүй байх бизнесийн эрх ашгаа хамгаалах нь мэдээж…Тэгээд хэлэлцээр явж өгөхгүй удаашрахаар нь БНХАУ( Петрочайна компани)-с тэднийд экспортолдог түүхий нефтийнхээ оронд А92 бензин ( МГЛ93 гэж тухайн үед нэрлэж байсан)болон дизел түлш авч эхэллээ. Эдгээр газрын тосны бүтээгдэхүүний( МГЛ93, дизел) хилийн үнийг тооцохдоо Сингапурын хөрөнгийн биржийн түүхий газрын тосны үнэнээс тооцлоо.
Ингээд Петрочайна-гаас газрын тосны бүтээгдэхүүн авч эхэлтэл Роснефт компаниас хэлэлцээрийг дахиж эхлүүлэх санал ирсэн.
Ингээд хэлэлцээр хүндэвтэр үргэлжилсэн ч үнэн ялж Роснефт компани бензинийхээ үнийг хөрөнгийн биржийн түүхий нефтийн үнэнээс тооцохоор болж,2012.12-2014.12 сар хоорондохи хугацаанд хилийн үнийг тн дутамд 320 ам.$-р бууруулж чадсанаар иргэдийнхээ безин худалдан авахад гаргадаг зардлыг тухайн үеийн ханшаар 1 их наяд төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо гарч байсан. Энэ хэлэлцээрийг амжилттай явуулахад тухайн үеийн Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн, миний зөвлөх Ч.Түмэнбаяр( Говь компанийн ерөнхий инженер байсан) нарын хүмүүс сайн ажилласан. Миний хувьд Японд нефт боловсруулах чиглэлээр дээд мэрэгжил эзэмшсэн санаатай болохоор гайгүй үүрэг, зөвлөгөө өгч байсан болов уу даа.
Яагаад нэгдсэн бодлоготой болгосон гэхээр бензин худалдан авах хэлэлцээрийг манай импортлогч компаниуд цувж очин хоорондоо өрсөлдөн үнэ өсгөдөг байсныг хуульд өөрчлөлт оруулан болиулж, Газрын тосны газар голлон нефтийн бүтээгдэхүүний импортлогчдыг холбооны төлөөлөлийг оролцуулж нэг л үнэ тохирдог болгосон юм. Тэр үед Монголроснефт гээд хамтарсан компани байгуулчихсан тэр нь манай компаниудтай нэг нэгээр нь хэлэлцээр хийж ашиг хийдэг байсан ба энэ компаниа Роснефт дээрх хүнд хэлэлцээрийн үед өөрсдөө татан буулгасан.
Өөр ч бас сонин сонин мэдээлэл сонсогдож байсан… дараа больё доо…” гэсэн байна.

 

Санал болох мэдээ