Нийгэм

Нөөцийн махны худалдаагаар 5500-7200 төгрөгөөр нэг км мах борлуулагдана

Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байгаа. Гэтэл махны үнэ өдөр өнгөрөх тусам нэмэгдэж үхрийн мах л гэхэд нэг кг нь 16500 төг болчихоод байгаа. томоохон худалдааны төвүүдэд үүнээс ч илүү үнээр зарагдаж байгаа юм. худалдан авагчдын бухимдлыг төрүүлсэн махны үнэд нөлөөлөх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нөөцийн мах бэлтгэсэн ч хангалтгүй байгаа юм. Иргэд ч нөөцийн мах олж авах бэрхшээлтэй тулгараад удаж байна. Харин энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулахаар болжээ.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

  • Баянхошууны эцэс
  • Толгойтын эцэс
  • Содон хороолол

Хан-Уул дүүрэг

  • Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд
  • 2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

  • Хангай хороолол

Баянгол дүүрэг

  • 25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

  • Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

  • Бөмбөгөр худалдааны төв
  • Хайлаастын эцэс

Жич:Бэлтгэсэн махыг жижиглэнгийн савлагаатайгаар худалдана.

Санал болох мэдээ