Нийгэм УЛС ТӨР

Номтойбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 8-нд болно

Энэ сарын 08-ны 09:00 цагт Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд: Шүүхийн шийдгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны өмгөөлөгч төлөөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах хүсэлт гаргах ёстой гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах хүсэлт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 19-ны өдөр хүргүүлсэн байна.

 

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Санал болох мэдээ