Нийтлэл УЛС ТӨР

300 гаруй залуучууд нэр дэвшиж байна

МАН залуучуудаа бэлтгэж чаддаг, бэлэн залуучуудаа дэмжиж чаддаг гэдгийг 2020 оны Орон нутгийн сонгуулийн нэр дэвшилт дахин харууллаа. НАМЗХ-ноос нийслэлд 10, аймагт 8, Дүүрэг-38, сумдад 300 гаруй залуучууд нэр дэвшиж байна.

Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өчигдөр Төрийн ордонд болжээ. Энэ хурлаар ирэх дөрвөн жилд Улаанбаатарыг удирдан авч явах мэдлэг чадвартай, туршлагатай 45 нэр дэвшигчээ дотоод ардчиллын зарчмаар сонгосон байна.Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-ны пүрэв гарагт болно. Энэ сонгуулиар бид орон нутгийн хурлын төлөөлөгчдийг сонгох юм.

Энэ удаагийн ээлжит сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулна. Нэр дэвшигчдийн нэрс өнөөдөр ил болно.

УИХ-ын гишүүдээс ялгаатай нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэнийг төлөөлөгчөөр сонгодог. Тэгэхээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөж буй сум, дүүрэгтээ амьдардаг байх шаардлагыг хуульд тусгажээ.

Санал болох мэдээ