Нийгэм Нийтлэл

Н.Батсуурь аваргын хэрэглэсэн trimetazidine бодис

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр улсын наадамд хоёр удаа ес даван түрүүлж, нэг удаа найм давж үзүүрлэсэн амжилтаар энэ цагт ид барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд эрэмбэлэгдээд байгаа юм

Н.Батсуурь нь уг бодисыг 2014 оны 1 сарын 1-нээс Дэлхийн допингийн эсрэг агентлаг (World Anti-Doping Agency WADA)-аас гаргадаг хориотой эмийн жагсаалтанд оруулсан.
Триметазидин гэдэг эм нь зүрхний булчин авах ёстой хэмжээний цусаар хангагдахгүй байхад илэрдэг нийтлэгээр нь angina pectoris гэдэг өвчний үед уудаг эм юм. Энэ өвчнийг манайхан зүрхний шми (ишемиа) гэж нэрлэдэг аж. Энэ төрлийн эм хэрэглэсэн тамирчдад ихэнхдээ 9 сараас 4 жил хүртэл тэмцээнд оролцох эрхийг хассан байна.

Эрхээ хасуулсан тамирчид:

  • 4 жилээр ОХУ-ын тамирчин Лариса Клейменова (гүйлт),
  • Сабрина Кадашева (гүйлт),
  • Василий Копейкин (уртын харайлт),
  • 2 жилээр Юрий Андронов (спорт алхалт),
  • харин 9 сараар мөн улсын Ксения Рыжова (гүйлт) тэмцээнд орох эрхээ хасуулжээ.

Н.Батсуурийн тохиолдол бол хамгийн бага түвшинд энэ эмийг хэрэглэсэн ба өөрөө буруугаа хүлээсэн байгаа. Триметазидиныг хэрэглэсэн бол бусад бодис шиг хэт өндөр (бүх насаар нь, 10 жил, 8 жил гэх мэт) биш, хэт бага биш шийтгэл оноодог жишиг тогтсон бодис аж.

Нөгөө талаас WADA допинг хэрэглэсэн тамирчдад шийтгэл оноохдоо бүх насаар нь, 10 жил, 8 жил, 6 жил, 4 жил, зарим тохиолдолд 9 сараар тэмцээнд оролцох эрхийг хассан байна. Бага шийтгэл оноож байгаа тохиолдлууд нь тухайн тамирчны хэрэглэсэн бодисын нөлөө, хүч, буруугаа хүлээсэн байдлаас шалтгаалдаг.

Ял шийтгэхэд жишиглэж, харьцуулж ял өгдөг. Манай улсад ямар ч хүчтэй бодис хэрэглэсэн тухайн давааг нь хүчингүй болгож, 2 жил хүртэл барилдах эрхийг хязгаарладаг. Т

иймээс бүх насаар нь болон 10 жил хүртэл хорьж байгаатай харьцуулахад, мөн дээрээс нь хэрэглэсэн хэмжээ нь very low буюу маш бага гэж байгаа тохиолдолд Н. Батсуурийг Баяр наадмын комисс 9 сараар эсхүл ирэх жилийн 7 сарын 10-ныг хүртэл барилдах эрхийг хасч, давсан давааг нь хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

 

 Эх сурвалж: Хуульч, доктор Б. Гүнбилэг

Санал болох мэдээ