Нийгэм Нийтлэл

Сэргээштнүүдээр дүүрсэн МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН босоо цагаан хийморь уруудаж байна даа

Улсын наадамд тав давж, шөвгөрсөн бөхчүүдээс жил бүр сэргээшийн шинжилгээ авдаг. 2002 оноос эхлэн  улсын наадамд тав давж шөвгөрөн 16-д үлдсэн буюу 1024 бөх барилдахад 32-т үлдсэн бөхчүүдээс допингын шинжилгээ авдаг болж бүүр хуульчилаад өгчихсөн юм. Батсуурь аваргыг оролцуулвал 21 бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдож  аварга, арслан, гарьд, заан, харцага, начин болон аймгийн цолтой бөхчүүд сэргээшээр улсын өндөр цолтны эгнээнд шилжсэн нь илэрчихээд явж байна.Допингийн төрлийн бодис хэрэглэсэн тамирчны ходоод цоорох, гавлын яс нь чулуужих дотоод эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдаж хамгийн хэцүү нь нэр төрөө нэгмөсөсөн шороотой хутгаж бусдынхаа бүтэн жилийн хөдөлөмрийг өөрийнхөө эрх ашигийн төлөө давхар алдагт л байдаг юм.  Үндэсний баяр наадмын бөхийн дүрмийн 7.4.2-т сэргээш хэрэглэсэн нь лаборaтoрын шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Бас сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах заалт байдаг. Гэтэл энэ заалтыг бүрэн хэрэгжүүлж ирсэнгүй.

Улсын  баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулдаг шинжлүүлдэг болоод олон жилийг үдлээ. Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг ч бас давхар хэрэгжүүлсэн. “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд улсын наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийг хамаруулж шинжилгээ авдаг бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд 2017 онд таваас нь сэргээш илэрсэн шуугиан дэгдэж байлаа.. Үүнээс 4 бөх нь сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрч, нэг нь B сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлт илэрхийлсэн байлаг  Энэ бол хамгийн ойрхоны жишээ нь шүү дээ.

 

Сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогчихоод байхад нэрмээс болж  улс төр орчихоор эрхийг нь хасчихаад байхад л улсын том цолыг нь хураалгүй толгойг нь илээд бараг л явуулдаг болчихлоо.

Тэрний амьд жишээ нь Э.Оюунболд “аварга” Үндэсний их баяр наадамд зодоглож шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болж хэрэглэсэн нь илэрсэн баримтуудыг жагсаавал уртаас урт дараалал гарна. Улсын аварга, арслан, заан, харцага гээд бүх цолтнуудаас л сэргээшийн шинжилгээ авахад допинг  хэрэглэсэн нь нотлогдож хэл ам, хэрэг зарга болж байсан түүхтэй. Хоёр бөхийн биш бүр МҮБХ-ны хэмжээнд хүрсэн хэрүүл тэмцэл нь яван явсаар шүүх дээр очиж шийдэгддэггүй нь зуршил хэвшил ч болчихжээ.

Дүрмийнхээ дагуу зохих шийтгэл оноож байсангүй гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй. Харин МҮБХ-ноос сэргээшийн шинжилгээний хариуг ирэнгүүт шинэ цолыг хураах, барилдах эрхийг нь хасах тухай санал оруулдаг ч шийдэгдсэн нь цөөхөн.

 

Үүний цаана төрийн толгойд хэн сууж байгаагаас их юм хамаардаг юм. Ховдынхон сууж байснаас болоод 2017 онд хоёр начины цолыг хурааж чадаагүй бол өнгөрсөн наадмаар хэт илүүрхэн түрүүлсэн Э.Оюунболдын аварга цолыг хурааж чадсангүй дээ. Саяханы нэг баримтыг дахин сануулая. МҮБХ-ны дүэрэмд бас үндэсний баяр наадмын хуулинд зааснаар бол улсын арслан Х.Мөнхбаатарт тавын даваанд унасан улсын начин  Ж.Оргилд чимгийг нь, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшинд улсын харцага, долоогийн даваанд унасан Т.Санчирт улсын заан цол олгохоор болсон ч сүүлдээ арсланд уулгуулсан чилийсэн балийсанд бурууг нь тохоод өнгөрчихсөн шүү.

Шинжилгээнд нь итгэдэг ч шинжлүүлсэн нь хүлээн зөвшөөрдөггүйд асуудал нь байна:

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах хуулийн заалттай.  Хамгийн ойрхоны буюу гурван жилийн өмнөх сэргээшийн шинжилгээний баримтуудыг дахин уншигч танд сануулая.  2017онд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүд допингийн төрлийн хориотэй бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдож тэдний барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч байсан юм. 2017 оны төрийн их баяр наадмаар барилдсан гурван бөхөөс сэргээш илэрч, МБҮХ-ны тэргүүлэгчид хуралдаж, улсын цолтой нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг хасч байсан юм. Өмнө нь допингийн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүдийн барилдах эрхийг харин сэргээж байсан юм. Гэвч тэд олон түмэн үзэгчдийнхээ надамчдын өмнө нь унасан нэр төрөө сэргээж чадсан нь юу л бол доо

Гэвч бөхчүүдэд ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй, их л сайндаа барилдах эрхийг нь 6-24 сараар хассан болоод өнгөрөөдөг байдаг л нэг жишээ нь энэ дээ. Харин улсын гарди Д.Рагчаа нарын хоёр бөхийн долоогийн давааг хүчингүйд тооцож, харцага Ц.Маналжав, Т.Санчирт заан цол олгож байлаа.. Мөн шинээр улсын цол хүртсэн татаас багатай хэдэн залуу начингуудын цолыг хүчингүй болгосон харцын хүүг ялгаварласан хөгийн тохиолдол нэг биш удаа гарч л байсан Өнөгрсөн  баяр наадамд тав давж шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулснаас Үндэсний их баяр наадамын түрүү бөх, улсын аварга Э.Оюунболд, тав давж шөвгөрсөн улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрснийг Баяр наадмын зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар комиссоос зарласан. Улмаар Э.Оюунболдын аварга цолыг хураах, өсөх идэр начин Д.Цэрэнтогтохын тав давж шөвгөрсөн амжилтыг хүчингүй болгож, тус тусын барилдах эрхийг хоёр жилийн хугацаанд хасахаар шийдвэр гаргаад байгаа. Допингийн хор хөнөөл их гэдэг. Бөхчүүдийн эргэн тойронд өрнөөд буй допингийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, таслан зогсоох цаг болжээ.

 

 

Санал болох мэдээ