Нийтлэл УЛС ТӨР

Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийн гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталжээ

Тэрбээр “2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан. Зорчих эрхийг хязгаарлах ял гурван үндсэн агуулгатай.

гартаа болон хөлдөө цахим бугуйвч буюу гавыг тухайн хэрэгт холбогдсон хүн зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой чиглэлд зорчих боломжтойгоор чиглэлийг баталгаажуулж болно. Өөрөөр хэлбэл, тогтоосон чиглэлээс л гарахгүй байх ёстой. Гуравдугаарт, тодорхой хүмүүстэй уулзахгүйгээр хязгаарлах болохоор тогтоосон агуулгатай ял юм. Энэ ялын хэрэгжилтийг техник, тоног төхөөрөмжийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр удаа хойшлуулсан. 2018, 2019 онд хойшлуулсан юм.

2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хуулиндаа тэгж зааж өгсөн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам өнгөрсөн долдугаар сараас эхлээд энэ ялыг хэрэгжүүлэх суурь судалгаануудыг хийж, үүнтэй холбоотой тооцоог өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улмаар Засгийн газрын тогтоол гарч, ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр боллоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгч буй мэдээллээр өнөөдөр  “Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлав. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна” гэжээ.

Мөн томоохон төслүүдийн санхүүжилтын талаар хэлэлцэж байна.

       

                                                           Шууд үзэх

Санал болох мэдээ