Нийгэм УЛС ТӨР

Монголын үрс машид олон болгосон алдарт эхчүүдийг Ерөнхийлөгч ганцаараа л шагнан шоудаж байна.

Өнгөрсөн хавраас хойш төрийн тэргүүн гар цуцатлаа алдар эхийн одонг гардуулж яваа. Нийслэлд 3000 эхчүүдэд аймгуудад очихоороо 200-450 нас харгалзахгүйгээр өгч байгаагаас нь  хойш Ерөнхийлөгчийн зарлигаар л өгдөг шиг алдарт ээжуүүд нь бас алдарт эх болгосон  болголцсон аавууд нь ч одонгийн хүүхдүүд нь ч хавтгайруулан ойлгодог болчихож. Бас Ерөнхийлөгчийн бүр Халтмаагийн Баттулгын зарлигтай одон гэх нь холгүй андуурсаар яваа юм. Түүхийг нь сөхвөл социализмын үед өгдөг л байсан одонгуудын нэг л дээ.

1957 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр  БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмээр найман хүүхэдтэй ээжид алдарт эхийн I одон, таван хүүхэдтэй бол II одон олгодог байсан түүхтэй. Гэхдээ  хүүхдүүд  эсэн мэнд, бага хүүхэд нь нэг нас хүрсний дараа олгодог журамтай байсныг мэддэг ээжүүд өнөөдөр ихэд цөөрсөн дөө. Дөрвөн хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд  100 төгрөгөөр тооцон  жилд  дөрвөн зуун төгрөг  олгож байсан юм билээ. Харин  таван хүүхэдтэй бол алдарт эхийн одон өгдөг. Мөн хүүхэд бүрд жилд 150 төгрөгөөр тооцон жилд 750 төгрөг олгодог байжээ. Харин зургаагаас дээш бол хүүхэд бүрд 200 төгрөгөөр тооцон найман хүүхэдтэй өрхөд жилд  мянга 600 төгрөг олгож байсан нь бас л Монголын үрсийг машид олон болгоход нэмэр болсон ажилд тооцогдон үлдсэн юм. Гэхдээ хүүхэд 16 нас хүрээд мөнгөнөөс хасагддаг байж. Шударга хэмжүүртэй явжээ хөөрхий минь гэж.

Харин нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-2004 оны хооронд хүүхдийн мөнгө сураг тасарчихсан байсан юм. Гэхдээ  1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар  алдарт эхийн одон олгох асуудлыг баталгаажуулсан байдаг юм. Даанч улсын халаас нимгэн учраас хүүхдийн мөнгө өгөх бололцоо ч байсангүй.  Одоогоос арван жилийн өмнө буюу 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр МУ-ын төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагаас зургаахан зүйлтэй нэг хууль батлан гаргасан байдаг юм. Нэр нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай. Энэ хуулийн зорилт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад л чиглэгддэг.

Гэхдээ Хуулийн үйлчлэх хүрээ нь их том шүү. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулж, харин энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан одон бүхий эхэд хуульд заасан журмын дагуу мөнгөн тусламж олгож байхаар хуульчилсан юм.

Харин энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа  Гэвч МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөдөө гадаа явахдаа хөгшин,залуу ялгалгүй болзол хангасан алдарт эхчүүдэд тараадаг “гарын бэлэг” нь шахуу болж дээ.  Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу шагнаж байгаа болохоор төрийн тэргүүнийг буруутгах  үндэслэлгүй бас бололцоогүй. Харин хэт их бөөндөж байгаа нь хэтдээ ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алдарт эхийн одон авсан бүсгүйчүүдийн саналыг урьдчилж багцалж эхэлсэн алсын хараанд нь л улстөржилт нь нуугданхан байгаа юм. Амьдын жаргал эдлэнхэн Монголын үрсийг машид олон болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан л бол Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхний болзлоо хангачихлаа л гэсэн үг дээ. Тиймээс жил болгоны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал амьдарч байгаа хороодынхоо нийгмийн ажилтанд

  1. Эхийн цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
  2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хамт/
  3. Гараар бичсэн өргөдөл гэсэн гуравхан материал бүрдүүлээд өгчихөд л одонгоор шагнуулах очер дугаараа хүлээгээд утсаа чагнаад суучихаж болно шүү. Харин амьдрал баян болохоор хүн болж хүнс нэмэн ирсэн хүүхдүүдийнхээ талаар үнэн зөв материал бүрдүүлж өгөхгүй бол хасагдчихаж мэдэх юм билээ. Тэр нь нэг их сүйдтэй юм бас биш л дээ. Гэхдээ анхаарахад илүүдэхгүй дөрвөн юм бас байдаг .

Эхлээд өргөж авсан болон, овог,нэрээ сольсон хүүхэдтэй бол  овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулан хавсаргаарай. Бас  тухайн оныхоо 06 дугаар сарын 01-нээс өмнө хамгийн бага хүүхэд чинь 1 нас хүрсэн байх шалгуурыг хангасан байх ёстой. Мөн 16 насанд хүрсэн хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, цахим үнэмлэхийг нь заавал хамт канондуулж нотариатаар батлуулж өгөөрэй. Хэрвээ цахим үнэмлэх аваагүй бол сургуулийн тодорхойлолт авсан байхад л болоод явчихна шүү.  Энэ бүхнээ бүрдүүлчихээд хамгийн гол нь амьдарч бас оршин суугаа  хорооныхоо Засаг даргаар уламжлан Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөдөл гаргахад л одон авах ажлынхаа бараг тал хувийг нугалаад авчихна.

Тэгээд алдарт эхийн одонгоор шагнуулахаар бичсэн өргөдлийнхөө толгойн дор нь хүүхдүүдээ томоос нь дарааллуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ шүү. Харин дээр  анхааруулсан зүйлсийг нэгд нэгэнгүй бүрдүүлээд өгчихөд л нэг нартай өдөр амьдын жаргал эдлэхдээ хийсэн  хөдөлмөрийг чинь   ардын засаг гэхээсээ ардчилсан Ерөнхийлөгч чинь үнэлээд шагнана даа. Ямар дээл хувцастай очихыг чинь заалтай нь биш ямар ч байсан алдарт эх болох чинь чухал шүү. Тэгээд ч нийгмийн халамжийн сангаас 218.6 мянган одонтой эхчүүдэд жилд 1 удаа 100-200 мянган төгрөг олгодог бөгөөд зөвхөн 2018 онд төсвийн орлогын 1,7 хувийг нь буюу  30 тэрбум төгрөг олгожээ.

Харин төрийн тэргүүн маань ганцаараа л түлхүү олгоод яваа бөгөөд одонгийн мөнгө нь харин улсын төсвөөс л гарсаар байгаа юм шүү.

 

Санал болох мэдээ