Нийгэм Нийтлэл

Ажлын ширээний ард хийж болохгүй зүйлс

Та ямар ч зүйл бодолгүйгээр хөнгөн хоол идэж, ажилчидтайгаа хов жив ярьж, бүх л өдөржингөө ширээний ард суучихдаг уу? Хэрэв тийм бол та ажлын хэв маягаа нэг анзаарах хэрэгтэй болжээ. Ингээд доор ажил дээрээ хийж болохгүй 9 зүйлсийн талаар бичлээ. Таны нөхөр, таны хамтран ажиллагч үүнд талархах болно.

Бодлогогүйгээр юм идэх
Ажлын ширээний ард өдрийн хоолоо идэх. Гэхдээ гар хүрэхээр өөр газар тавиад идэж болох юм. Та өлссөн үедээ хоол идэж байна уу эсвэл уурлаж бухимдсан, уйтгарласан үедээ идэж байна уу гэдгээ байнга анзаарч байгаарай.

Тоглоомоор тоглох
Тоглоом тоглох нь таны анхаарлыг сарниулаад зогсохгүй бусад ажилчдын анхаарлыг ч мөн сарниулах болно. Элдэв янзын видео тоглоом, тоглоомон машин, дуу чимээтэй тоглоомуудаа гэртээ үлдээ. Хүмүүс анхаарлаа хандуулахыг хүсч байгаа шүү дээ.

Өөрийгөө тордох
Ажлын ширээний ард үсээ янзлах, нүүрээ будах зэрэг нь тааламжтай мэт санагдаж болох юм. Гэхдээ л угаалгын өрөө гэж байдгийг сана. Түүнчлэн ажлын өрөөнд үс самнах, хумсаа будах, нүүрний будгаа янзлахаас татгалзаарай. Учир нь та ажлынхныхаа ямар бүтээгдэхүүнд харшилдгийг мэдэхгүй шүү дээ. Харагдах байдалд анхаарлаа хандуулдаг шигээ ажилдаа ч мөн сайн төвлөрөөрэй.

Чанга дуугардаг чихэвч зүүх
Хэрэв танай компани ажил дээр хөгжим сонсохыг зөвшөөрдөг бол хэтэрхий чанга сонсохоос зайлсхийгээрэй. Чихэвч хэтэрхий чанга байх нь чихний хэнгэргийг гэмтээх, бусдад төвөг болохоос гадна та хэрэгтэй үед бусдын яриаг сонсох боломжгүй байдалд ороход хүрнэ.

Хөлөө ачиж суух
Ялангуяа эмэгтэйчүүд өвдгөн дээрээ хөлөө ачиж суух зуршилтай болчихсон байдаг. Ингэж суух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд хөлөө ачих үед хөлөнд очих даралт нэмэгдэж, нуруу өвдөх нэг шалтгаан болдог. Өдрийн турш хөлөө ачилгүй, зөв сууж байгаа эсэхээ ажиглан, 8 цагийн турш ажиллахдаа бөгтийж суухгүй байхыг хичээгээрэй.

Хов жив хөөцөлдөх
Хамтран ажиллагчтайгаа хов жив ярих нь тийм ч тааламжтай зүйл биш. Ялангуяа хамт ажилладаг хүмүүсийн тухай (магадгүй дарга ч юм уу) ярихгүй байх хэрэгтэй. Ажлаасаа гаруут л хов жив зөөж хэрхэвч болохгүйг санаарай. Ямар ч үед!

Хувийн яриа хийх
Бүх албан газар өөрийн гэсэн телефон утастай байдаг. Гэхдээ бусад ажилчдад таны хувийн яриа тийм ч таатай байхгүйг сана. Хэрэв таны ажлын өрөө нам гүм байдаг бол дасгал хийнгээ хэдэн минут гараад ярьчихад зүгээр. Хувийн хэргээ ч амжуулаад нэг сумаар хоёр туулай буудчихна шүү дээ.

Унтах
Хоёр дахь өдрөө шөнийн 2 цаг хүртэл оройтчихсон уу? Хэрэв тийм бол үүнийгээ даргадаа мэдэгдэх хэрэггүй. Аяга кофе уу, хөнгөхөн юм ид, ажлаа хий. Ядарсан хэвээр байвал машин руугаа орж маш хурдан дуг хийгээд аваарай!

Өдөржингөө суух
Хэрэв та ширээний ард суудаг ажилтай бол бүх л өдөржингөө “үдчихсэн” юм шиг сууж болохгүй. Цаг болгон хэдэн минутын завсарлага авч, суниаж, ус ууж, ажлаасаа гарч хөнгөн юм авч идэж, алхаж бай. Удаан хугацаагаар суух нь эрүүл мэндэд муу учир босч, хөдөлж байгаарай!

Санал болох мэдээ