Нийгэм Нийтлэл

Автомашин онхолдож хоёр зорчигч амь насаа алджээ

2020.10.13-ны 20:55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд ноцтой осол гарчээ.
Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Сэрэмжлүүлэг:
👉Иймд иргэд жолооч, та бүхэн техникийн бүрэн бүтэн байдал, зам орчны байдалд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
‼️Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Тээврийн Цагдаагийн Алба

Санал болох мэдээ