Нийгэм Нийтлэл

Налайх дүүргийн хар машин өнөө өглөө гацаж, иргэдийн урт дараалал үүссэн байна

Налайх дүүргийн тавдугаар хороо буюу Гродокын санал авах байрны санал хураалтын хар машин өнөө өглөө 08:00 цагийн орчимд гацаж, иргэдийн урт дараалал үүссэн байна. Харин одоо санал хураалтын хар машин хэвийн ажиллаж байгаа тул санал хураалт үргэлжилж буйг Мэдээллийн технологийн төвийнхөн хэлэв.

Тус газрын мэдээлснээр санал хураалтын хар машинд техникийн саатал үүссэн нь ажилтан кодоо буруу хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Ямартай ч одоогоор санал хураах байруудад санал хураалтын хар машинд ямар нэгэн саатал үүсээгүй, хэвийн ажиллаж байгааг тус газрынхан онцоллоо.

 

Санал болох мэдээ