Нийтлэл УЛС ТӨР

У.Хүрэлсүх:Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжинэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

“Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд хурдтай сэргэнэ гэж үзэж байна. Дэлхийн банк өсөлтийн төсөөллийг 5.6, ОУВС 8 хувиар өснө гэж тус тус үзэж байна.

Засгийн газар 2021-2023 оны Эдийн засгийн дундаж өсөлтийг 6хувьд хүргэхээр зорьж байна.

2021 оны төсвийн төсөлд дараахь бодлогын гол арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна:

  • Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих
  • Технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх
  • ТӨХК-иудын үр ашгийг нэмэгдүүлэх
  • Байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар татварыг бүрдүүлнэ

Татварын хувь хэмжээг тогтвортой хамгаалах, татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, татвараас зайлсхийх явдлыг үгүй хийж татварын тэгш, шударга орчныг бүрдүүлнэ гэжээ.

Засгийн газар 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 2021 оноос эхлэн 50 хувиар нэмсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эмч, сувилагчийн цалинг үзүүлсэн үйлчилгээний гүйцэтгэл, багшийн цалинг хүүхдийн сурлагын чанартай нь уялдуулан олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

Санал болох мэдээ