Нийтлэл УЛС ТӨР

Баян-Өлгийн аймгийн нийт сонгогчийн 70,8 хувь нь санал өгсөн байна

2020 оны аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгууль нь аравдугаар сарын 15-ны 07:00 цагт эхэлж 20:00 цагт санал хураалт дууссан байна. Харин ИТХ-ын сонгуульд  Баян-Өлгий аймгийн нэрсийн жагсаалтад орсон 59895 сонгогчоос 42408 иргэн саналаа өгч, ирц урьдчилсан байдлаар 70,8 хувьтай гарчээ.

Энэхүү тоо нь өчигдрийн 19:00 цагийн байдлаар авсан мэдээлэл бөгөөд сумдын сонгуулийн санал тоолох машиныг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсний дараа ирцийн мэдээ эцсийн байдлаар гарах ажээ.

Санал болох мэдээ