Нийтлэл УЛС ТӨР

Т.Доржханд: Бид үеэ өнгөрөөсөн улс төрчдийг дэвшүүлэхгүй

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Хөдөлмөрийн үндсэн нам (ХҮН)-д элссэн, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх цуурхал эвлүүлэг гарах нь сошиалд хурдацтай тархах болжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас нэр дэвших хүн байхгүй. Учир нь, манай намын гишүүд бүгд 45 хүртэлх буюу идэр насныхан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд 55 хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг. Гэхдээ бид зөв бодолтой хэн нэгнийг сонгож нэр дэвшүүлж болно. Тэр нь Ц.Элбэгдорж лав биш. Хувь хүний бодлоор ч гэсэн үгүй. Бид Ц.Элбэгдоржтой нэгдэхгүй” гэлээ.

Санал болох мэдээ