Нийгэм Нийтлэл УЛС ТӨР

Улсын их хурлын гишүүн асан М.Батчимэг өнгөрсөн шөнө хүнд өвчний улмаас таалал төгсчээ

УИХ-ын гишүүнээр 2012-2016 онд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгсчээ. Тэрбээр хүнд өвчнөөр өвчилж удаан хугацаагаар эмчлүүлж байсан юм.

Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч тус тус хийж байв.

Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 10 дугаарт бичигдэн парламентын гишүүн болж байв. АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараах өрнөсөн намынхаа  шинэчлэлийн асуудалд идэвхийлэн оролцож байсан гишүүдийн нэг байв.Улмаар Монголын Парламентын бүлгэмийн дэд дарга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг тус тус хашиж байв. Мөн Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан.

Санал болох мэдээ