Нийгэм Нийтлэл

ХХААГ: Өвөлжих малын тоо өсөхөөс гадна бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байна

Дорнод аймгийн хэмжээнд нийт бэлчээрийн 83 хувь нь нөөцтэй, таван хувь нь даац хэтэрсэн гэж ХХААГ-аас мэдээллээ. Учир нь бусад аймгаас отор нүүдлээр орж ирж буй мал бүхий иргэд цөөнгүй байгаа юм.

Тодруулбал: Нийслэлийн долоон дүүрэг, 12 аймгийн 298 өрх 29 мянга гаруй толгой малтайгаа Дорнод аймгийн нутагт оторлохоор хүсэлтээ илэрхийлж, эхнээсээ нүүдэллэж ирээд байна. Энэ хэрээр өвөлжих малын тоо өсөхөөс гадна бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгааг ХАА-н мэргэжилтнүүд тодотгож байв.

Урьдчилсан дүнгээр Дорнод аймагт энэ өвөл таван мянга гаруй малчин өрхийн 2.6 сая толгой мал өвөлжинө. Өвөлжилтийн бэлтгэл ажил дуусах шатандаа явж байна.

 

 

Эх сурвалж: монцамэ

Санал болох мэдээ