Нийгэм Нийтлэл УЛС ТӨР

Орхон аймгийн МАН: ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг, Аймгийн ИТХ-ын даргад Д.Мөнхбатыг нэр дэвшүүлжээ

Орхон аймгийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 17 цагаас эхлэн хуралдсан. Тус хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах мөн ИТХ-ын дарга гээд улс төрийн олон шийдвэрийг гаргах хурал байсан нь тодорхой.
Монгол Ардын Намын хорооны гишүүдийн дунд санал хураалт явуулахад Д.Соёлчхүү 43, Д.Бүүвэйбаатар 29, М.Түмэнжаргал 6 саналыг тус тус авсан байна.Ингэснээр МАН-ын хорооны 78 гишүүний олонхийн саналаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг Засаг даргад нэр дэвшүүлэхээр тогтож МАН-ын удирдах зөвлөлд нэрийг нь хүргүүлжээ. Уг шийдвэрийг аймгийн ИТХ-ын хурлаар хэлэлцсэний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьснаар батламжлах хууль дүрэмтэй.
Аймгийн ИТХ-ын даргад Д.Мөнхбат гэж яригдаж байсан тэгвэл өнөөдөр 100 хувийн саналаар хурлын даргад нэр дэвшүүлжээ.
Харин Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх намын лидерүүдээрээ Хотын захирагчийн албаны дарга асан М.Түмэнжаргал, “Эрдэнэт Ус ” ДТС ОНӨХК-ийн дарга асан Д.Бүүвэйбаатар, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нарыг нэр дэвшүүлсэн байна.
Гэхдээ Аймгийн Засаг дарга нарыг заавал Эрдэнэтээс гэлтгүй тойргийн гаднаас ч тохоон томилох эрх нь ганцхан Ерөнхий сайдад бий.

Санал болох мэдээ