Дэлхий дахинд Нийгэм Нийтлэл УЛС ТӨР

ХЯТАД УЛС ЯАГААД КИРГИЗСТАНЫ УЛС ТӨРИЙН ХЯМРАЛД ОРОЛЦОХГҮЙ БАЙГАА ВЭ?

Бэлтгэсэн О.Анар

Европын Холбооноос Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг дэмжиж байгаагаа ил тод нээлттэй илэрхийлсэн бөгөөд түүнийг улс оронд нь өрнөсөн эмх замбараагүй байдлыг намжааж, улс төрийн хямралыг даван туулахад нэлээд “чухал үүрэг” гүйцэтгэсэн гэлээ.

Вашингтоны хувьд “зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн улс төр болон сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого” гэх нийтлэлийг хэвлүүлж, Киргизстаны асуудалд шүүмжлэлтэй хандсан.

Кремлийн хувьд Киргизстанд үүссэн нөхцөл байдлыг “эмх замбараагүй байдал” хэмээн нэрлээд бүх талуудтай холбоо тогтоох болно гэлээ. Тиймээс, Владимир Путин өөрийн тусгай бие төлөөлөгчид талуудтай хэлэлцээр зохион байгуулах үүрэг даалгавар өгч, түүнийг нийслэл Бишкек рүү илгээлээ.

НҮБ-аас хүртэл Ерөнхийлөгч Жээнбековтой нөхцөл байдлын талаар ярилцахаар элч төлөөлөгчөө илгээнэ гэдгээ амлав. Ингэснээрээ түүнийг хууль ёсны болохыг нь шууд бусаар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.

Харин БНХАУ-ын хувьд тус улсын асуудалд ямар нэгэн тайлбар, мэдэгдэл хийгээгүй “чимээгүй” тоглогч болж байна гэж Америкийн “Eurasianet” интернет хуудсанд бичжээ.

Киргизстаны нийслэл Бишкект болсон эсэргүүцлийн жагсаалын эхний өдөр буюу аравдугаар сарын 5-нд Хятадын Гадаад Хэргийн Яамнаас өдөр бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр, Киргизстанд болж буй үйл явдлын талаар асуусан сэтгүүлчийн асуусан асуултад «Киргизстаны дотоодын асуудалд санаа зовж байна. Тэд уг асуудлаа нааштай шийдэж чадна гэдэгт Хятад улс итгэж байна» – гэсэн маш товчхон хариулт өгсөн төдий л өнгөрсөн.

Хятад улс бол АНУ эсхүл Европын Холбооноос ялгаатай нь Киргизстаны хөрш. Тиймээс, Хятад улс “чимээгүй” оролцогч болж байгаа нь бүр л “тээнэгэлзээ” төрүүлж байгааг шинжээчид онцолж байгаа юм. Учир нь, хөрш улс оронд нь нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн нь Хятадын хил хязгаарынх нь тогтвортой байдлыг хадгалж үлдэхэд нөлөөлөх вий гэхээс ахйгүй ч гэсэн “аягүй” гэсэн байдлаар хандаж байгаа болов уу гэмээр.

Түүгээр ч үл барам, Бээжин нь нэлээд богино хугацаанд Киргизстаны хувьд хамгийн том зээлдэгч улс болж, хоёр тал 2013 онд “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд улс төрийн харилцаагаа улам бататган гүнзгийрүүлсэн.

Нэмж дурьдахад, хэл ам дагуулсан Киргизстаны Парламентын сонгуулийн дараагаар тус улсад эмх замбараагүй байдал өрнөх үеэр Хятад эзэнтэй хэд хэдэн уурхай халдлагад өртөж, эзлэгдсэн байна. Хятадын бизнес эрхлэгчдийн мэдээлснээр, тэднийг гэрт нь хүртэл дагаж мөрддөг болсон гэв.

Бусад улс орнуудын хувьд Хятад улс их гүрний үүргээр “оролцдог”. Америкийн улс төр судлаач, Чикакогийн Их Сургуулийн профессор Жон Миршаймерийн таамаглаж байсанчлан, 2000 оны эхээр Хятадын эдийн засгийг либералчлах нь улс төрийн либералчлалд хүргэнэ гэсэн Вашингтоны “хүлээлт” таамаглал биеллээ олоогүй аж.

Харин үүний оронд Хятад улс АНУ-ын жишгийг дагаж, бүс нутагтаа хамгийн хүчирхэг улс болж, Азийг ноёрхогч улс болохыг зорьж байна.

Хятад улс Өмнөд-Хятадын тэнгисийг “цэрэгжүүлж”, Вьетнам, Малайз, Япон руу чиглэсэн түрэмгий бодлого хэрэгжүүлж байгаа, мөн энэ оны зургаадугаар сард Энэтхэг улстай зэвсэгт мөргөлдөөнөөр Хятад улс өөрийгөө хил залгаа орших улс орнуудыг “дарангуйлах” хүсэл зоригтой байгаа гэсэн судлаач Миршаймерийн 2005 онд хэлж байсан таамаглалыг баталж байх шиг.

Тэгэхээр, Бээжин яагаад энэ удаад Киргизстан руу Гадаад Хэргийн сайд Ван И эсхүл Хятадын ан И, эсвэл дээрээс нь Хятадын тэргүүн дипломатч, Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жиечийг нийслэл Бишкек рүү илгээгүй вэ?

Хятадын гадаад бодлогын нэг үндсэн зарчим бол бусад улс орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож “хошуу дүрэхгүй” байх явдал.
1954 оны байдлаар авч үзвэл, бусад улс орны хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн Хятадын дээрхи зарчим нь тухайн үедээ л “хүчин төгөлдөр” байсан байх. Учир юу вэ гэхээр, тэр үед Хятадын нэр нөлөө дэлхийн тавцанд тийм ч хүчтэй байгаагүй. Харин одоо бол 1954 оноос хойш нөхцөл байдал тэс өөр болсон.

Өдгөө Хятад улс Дэлхийн хүчирхэг гүрний нэг яах аргагүй мөн болсон. Тиймдээ ч, бусад улс орнуудын дотоодын хэрэгт оролцох “эрхтэй” болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Хятадын “эзэрхэг түрэмгийллийн” талаархи мэдээлэл Австрали, Шинэ Зеланд, Канад, Герман гэх улсуудаас бараг өдөр бүр ирдэг гэж хэлж болно.

Киргизстан улс нь Төв Азийн бусад орнуудын нэгэн адил ОХУ-ын нөлөөнд оршиж байгаа гэж онцлох хүн байж магад.
ОХУ дээрхитэй санал нийлж болох ч, дэлхийн эдийн засгийн салбарт Бээжин анх “хийл хөгжмөө татаж” “тоглолтыг эхлүүлсэн”-д Орос улс олон жил “сэтгэл хангалуун” байсан. Харин Москвагийн хувьд аюулгүй байдал талаас, тодруулбал цэрэг армийн салбарт хүчээ зузаатгасан бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад улс тус “хөдөлмөрийн хувиарлалтаас” татгалзах хандлагатай болж ирсэн.

Бүс нутаг дахь Хятадын эдийн засгийн давуу байдалтай байгааг нотлох маш олон баримтууд байгаа бөгөөд түүний хажуугаар манай урд хөрш Төв Азийн улс орнуудтай жирийн дипломат харилцаа тогтоохоос гадна аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлсээр байгаа юм.

Бээжингийн хоёрдмол байдал бол Хятадын Коммунист Нам сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд олон институциуд болон хамтын нийгэмлэгүүдээс “сургамж авч чадаагүйгээс” үүдэлтэй.

Хятадын удирдагч Мао Зэдуний 1966-1976 он хүртэлх 10 жил үргэлжлүүлсэн “Соёлын хувьсгал”-аас авахуулаад 1989 онд Тянь-Аньмэний талбайд болсон хядлага хүртэл, мөн одоогийн Ши Жиньпиний энэ онд Хонгкок хотод өрнөсөн Хятадын Засгийн газрыг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг таслан зогсоосон зэрэг “эзэрхэг” үйлдлүүдээс нь Хятадын Коммунист Нам улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалд хэрхэн “биеэ зөв авч явах”-ыг, хэрхэн улс төрийн “торгон мэдрэмж”-ээр асуудлыг шийдэх вэ гэдэгт хараахан суралцаагүй байгаа юм.

Тиймээс, Хятад Киргизстаны Төрийн тэргүүнээс үлгэр дууриал авах цаг нь болсон мэт.

Санал болох мэдээ