Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

ДОНАЛЬД ТРАМП: АНУ КОРОНАВИРУСЫН ЦАР ТАРХАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЯТАДЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Боловсруулсан О.Анар

ВАШИНГТОН. Аравдугаар сарын 22.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусын халдварыг Дэлхий даяар тараасан ноцтой хэрэгт БНХАУ гол бруутан нь хэмээгээд Хятадын эсрэг арга хэмжээ авах бодолтой байгаагаа Цагаан ордонд дэмжигчидтэй хийсэн сонгуулийн өмнөх уулзалтын үеэр мэдэгдлээ.

“Синклер” телевизийн группээс ивээн тэтгэсэн арга хэмжээний уг бичлэгийг лхагва гарагийн орой нь олон нийтэд цацсан бөгөөд Цагаан ордон дахь уулзалт өмнөх өдөр болсон байна.

“Та Хятадыг яах бодолтой байна вэ?” – гэсэн хэлэлцүүлгийн удирдагчийн асуусан асуултад Трамп хариулахдаа: “Бид Хятадын эсрэг маш олон зүйлийг хийх болно. Тэдний бидэнд хийсэн зүйл бол ичгүүр сонжуургүй явдал” – гэж хариулсан байна.

Гэсэн ч, тэрбээр Вашингтон Бээжингийн эсрэг чухам ямар алхам хийхээр төлөвлөж байгаагаа тодорхой хэлэхээс татгалзсан юм. Зөвхөн: “Бид их олон зүйлийг тэдний эсрэг хийх болно” – гэдгээ л ахин дахин хэлсэн юм.

Мөн тэлбээр, Ерөнхийлөгчийн сонгуульд өөрт нь хамт өрсөлдөж буй Ардчилсан Намаас нэр дэвшигч Жозеф Байденыг Бээжинд таалагдахын тулд үндэсний эрх ашгаа золиосолж байна гэж буруутгаад амжлаа.

“Байден бол Хятадуудад худалдагдсан этгээд. Байден 1,5 тэрбум америк долларыг хүүгийнхээ нэрээр олж авсан. Байден бол Хятадын талаар яриад эхлэхээр л “сул дорой” арчаагүй амьтан болчихдог. Байден анхнаасаа л  Хятадыг дурсахаар л сул дорой хүн байсан” – гэж Ерөнхийлөгч Трамп онцоллоо.

Коронавирусын цар тахлын улмаас Бээжин болон Вашингтоны сөргөлдөөн өмнөхөөсөө улам л ширүүссэн. Трамп өмнө нь цар тахал Дэлхийг тэр чигээр нь “нөмөрч” байгаад хамгийн гол буруутан нь Хятад улс гэж удаа дараа мэдэгдэж байсан. Тэрбээр, Хятадыг Дэлхийн бүх хүмүүсийн өмнө үүнийхээ төлөө хариуцлага хүлээж, төлбөр төлөх ёстой хэмээн тулган шаардаж байсан. Коронавирусыг “Хятад вирус” гэж ч нэрлэж Бээжингийн дургүйцлийг хүргэж байсан.

Учир нь, Вашингтон Бээжинг шинэ коронавирусын гарал үүсэл, халдварын тархалтын талаархи үнэн, зөв мэдээллийг Дэлхийгээс нуун дарагдуулсан хэмээн буруутгаж байгаа юм.

Вашингтоны дээрхи мэдэгдлийн хариуд БНХАУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Лэ Юйчэн: “Бээжин коронавирусын талаар ямар ч мэдээлэл нуугаагүй. Коронавирусын нөхцөл байдлыг далимдуулан зарим нэгэн улс төрчид Хятадын нэр төрийг гутаан доромжлох зорилгоор ашиглаж байгаад харамсаж байгаа” – гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: “TASS ”

Санал болох мэдээ