Нийгэм Нийтлэл

А.АМБАСЭЛМАА: Шинээр 21 хүн халдвар авч, нийт 578 боллоо

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: 

Нийт батлагдсан 578 тохиолдлоос эдгэрсэн нь 58 хувь буюу 337 хүн байна. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалт дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан долоон хүн байна.

ХӨСҮТ-ийн клиникт халдвар авсан 234 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлүүлж байна. Бид голомтод арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн тохиолдлууд сургуулийн сурагч, оюутнууд байсан. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол тархалт нэмэгдэх эрсдэлтэй байсан. Одоогийн байдлаар эрсдлийг 60-70 хувь буурууллаа .

Дүгнэлт: Бид голомтод арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн тохиолдлууд сургуулийн сурагч, оюутнууд байсан. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол тархалт нэмэгдэх эрсдэлтэй байсан.

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 578 боллоо. Нийслэл болон таван аймагт өвчлөл багц хэлбэрээр голомтлон тархаж байна. Нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан ЗӨСҮТ-ийн хоёр баг ажиллаж, эцсийн ариутгал халдваргүйтгэлийг хийлээ. Мөн тусгай дугаарын гурван утсанд 3228 иргэн утасдаж, зөвлөгөө авлаа.

Дүгнэлт: Нийслэл болон таван аймагт өвчлөл багц хэлбэрээр голомтлон тархаж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР:

Өчигдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүд, бусад төвөөр 101 тонн мах худалдаалсан байна. Гурил 120 тонн, гурилан бүтээгдэхүүн 101 тонн, өндөг 17, ургамлын тос 54 тонн худалдаалсан. Долоо хоногийн хэмжээнд 1103 тонн мах худалдаалж, 50 тоннын махны нөөцтэй байна.  Мөн 6000 тонн гурил борлуулж, 92.9 тонн гурилын нөөцтэй байна. Төрөл бүрийн будаа 1114 тонныг зарж, 9100 тонн нөөцийн үлдэгдэлтэй тогтвортой байна.

Нөөцийн махЫГ 16 аж ахуй нэгж нийслэлийн 43 цэгээр дамжуулан, 390 тонн мах худалдаалсан.

Өчигдөр 23.00 цагт Улсын онцгой комисс хуралдсаны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдсан.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 07.00-17.00 цаг хүртэл хүнсний чиглэлийн 770 үйлдвэрийн 2000 машин, хүнсний импортын 220 аж ахуй нэгжийн 2000 машин дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр 3731 дэлгүүрт өөрийн бараа бүтээгдэхүүнийг түгээнэ. Үүнд, 350 том сүлжээ дэлгүүрүүд бий. Алслагдсан найман  нэрийн дэлгүүрүүд бараагаа авч амжаагүй бол хувийн машинаараа 07.00-10.00 цагийн хооронд хүнсний захаас хангалтаа авна. Өнөөдөртөө багтаж хүнс, эм хангамж зэрэг хот нийтийн аж ахуйн машинуудыг QR системд холбож, тодорхой цагуудад үйлчилдэг болно. Энэ шийдвэр удахгүй албажиж гарна. Нэг дэх өдөр бэлэн болно. Машины дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй 13 байгууллагын тээврийн хэрэгсэл бий.

Ээлжит мэдээллийн  дараагаар сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариулт өглөө.

Дүгнэлт: Өнөөдөртөө багтаж хүнс, эм хангамж зэрэг хот нийтийн аж ахуйн машинуудыг QR системд холбож, тодорхой цагуудад үйлчилдэг болно.

Санал болох мэдээ