Нийгэм Нийтлэл

А.АМБАСЭЛМАА: Замын-Үүд суманд шинээр дөрвөн халдвар илэрч, нийт 582 боллоо

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: 

Өнөөдрийн 11.00 цагаас хойш Covid-19-ийн халдвар авсан иргэний тоо дөрвөөр нэмэгдэж, батлагдсан тохиолдол 582 боллоо

Халдвар авсан дөрвөн хүн нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат юм. Тус аймагт нийт 16 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь Замын-Үүдээс илэрсэн.

Одоогоор Улаанбаатарт 38, Сэлэнгэд 58, Орхонд 17, Дархан-Уулд 16, Говьсүмбэрт нэг тохиолдол бүртгэгдэж, дотоодод халдвар авсан иргэн 146 боллоо. Харин зөөвөрлөгдөж орж ирсэн болон дотоодод халдвар авсан нийт иргэний тоо 582 болоод байна.

Улаанбаатар болон таван аймагт халдвар багц хэлбэрээр тархаад байна. Халдвар авсан хүмүүсээс 337 буюу 58 хувь нь эдгэрсэн. Сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтын хугацаа дууссан 310 хүн байна. ХӨСҮТ-д 238 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 194 хүн эмчлүүлж байна.

Шинээр илэрч байгаа халдварын тохиолдлууд Улаанбаатар хотын анхны голомтын ойрын хавьтлуудыг 2-3 удаа шинжилсэн. Өнөөдрийг хүртэл эхний халдварын хариу арга хэмжээг 14 хоногийн хугацаанд амжилттай авч, давтан шинжилгээнд хамрууллаа. Цаашид ар араасаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас хариу арга хэмжээ үргэлжилнэ.

Дүгнэлт: Халдвар авсан дөрвөн хүн нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат юм. Тус аймагт нийт 16 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь Замын-Үүдээс илэрсэн.

Санал болох мэдээ