Дэлхий дахинд Нийгэм

ГЕРМАНЫ ЭРДЭМТЭД “COVID-19”-ИЙН ХАЛДВАРЫГ УСТГАХ НӨЛӨӨТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЭРЛЭЛЭЭ

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар
11 дүгээр сарын 21.

Германы Ульм Анагаах Ухааны Их Сургуулийн Молекул Вирус Судлалын Хүрээлэнгийн эмч мэргэжилтнүүдийн явуулсан судалгааны үр дүнд олон тооны хүнсний бүтээгдэхүүн нь коронавирусын халдварын бараг 97% -ийг устгадаг болохыг тогтоожээ. Энэ нь чухам юутай холбоотой болохыг эрдэмтэд тайлбарласан байна.

Мэргэжилтнүүд коронавирусыг цэвэр байгалийн ургамлуудтай холиод тасалгааны температурт байлгаж, тодорхой хугацааны дараа вирус хэрхэн урвалд орж, өөрчлөгдөж байгааг шалгажээ. Судалгааны үр дүнг “bioRxiv” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Тэс жимс буюу латин нэршил нь “chokeberry” гэгдэх жимсний шүүс нь тавхан минутын дотор “COVID-19-ийн” вирусыг даруй 97% -иар устгасан байна. Мөн, анар жимсний шүүс (англиар “pomegranate juice”, оросоор “Гранатовый сок”) ижил үр дүн үзүүлжээ.
Хэрэв эдгээр хоёр жимсний шүүсээр ам, хоолойгоо зайлж цэвэрлэх нь патоген буюу эмгэг үүсгэгчдийг 80% -иар устгах үйлчилгээтэй ажээ.

Мөн, бусад шинэ жимсний жүүс, ялангуяа ногоон цай, нимбэгтэй, зөгийн балтай цай нь вирусыг сулруулдаг болохыг ч олж тогтоосон байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь вирусыг устгадаг ургамлын полифенолоос үүдэлтэй юм байна. Полифенол нь ургамлын хүчтэй антиоксидант бодис бөгөөд ялангуяа интоор жимсэнд ихээр агуулагддаг.

Санал болох мэдээ