Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

КОРОНАВИРУСЫН 3 ДАХЬ ДАВАЛГАА

Өмнөд Солонгос улсад өдөрт 400 гаруй хүнд коронавирусын халдвар илэрчээ

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

11 дүгээр сарын 21.

Өмнөд Солонгост өнгөрсөн нэг хоногийн дотор 386 хүнд шинэ коронавирусын халдвар илэрлээ гэж Өмнөд Солонгосын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв.

Эдгээр 386 тохиолдлын 361 нь дотроосоо халдварлан тархсан бөгөөд харин бусад тохиолдлууд нь хилийн гадна бүсээс ирсэн юм байна.

Өмнөд Солонгост коронавирусын гурав дахь давалгаа эхэлсэн гэж шинжээчид тодорхойлсон байна. Тодруулж хэлбэл, Өмнөд Солонгост энэ оны наймдугаар сарын сүүлчээс хойш анх удаа дөрөв хоног дараалан халдвар авсан хүний тоо 300 гаруй гараад байгаа нь энэ юм.

Одоогийн байдлаар тус улсад батлагдсан тохиолдол 30,403 хүн “SARS-CoV-2” буюу коронавирусын халдвар аваад байна. Үүнээс гадна, 11 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр коронавирусын халдвартай 2 өвчтөн нас баржээ. Хятадын Үхань хотоос гаралтай шинэ коронавирусын цар тахал дэгдэж эхлэснээс хойш Өмнөд Солонгос улсад нийтдээ 503 хүн “COVID-19”-ийн золиос болоод байгаа юм.

Санал болох мэдээ