Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

БНХАУ: “COVID-19”-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХӨГЖИЖ БУЙ УЛС ОРНУУДАД ОЛГОХЫГ УРИАЛАВ

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

11 дүгээр сарын 21.

Хятадын дарга Ши Жинь Пин онлайн видео хэлбэрээр зохион байгуулагдсан АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр Дэлхийн Хамтын Нийгэмлэгт хандан дэлхийн хөгжиж буй улс орнуудад коронавирусын эсрэг вакцин нийлүүлэхийг уриалав. Энэ талаар оросын мэдээллийн “ТАСС” агентлаг Хятадын Төв телевизээс иш татан мэдээллээ.

«Дэлхий нийтийн ашиг тусын төлөө “COVID-19”-ийн вакциныг хөгжиж буй улс орнуудад хүртээмжтэй олгох ажлыг хөхиүлэн дэмжиж ажиллах нь нэн чухал байна» — гэж Хятадын дарга Ши Жинь Пин мэдэгдэв. Улс орнууд коронавирусын цар тахлын эсрэг тэмцэх үйлсэд дэлхийн улс орнууд эв нэгдэлтэй байж, тахлын эсрэг хамтдаа тэмцэхийг уриаллаа.

Мөн тэрбээр, БНХАУ-ын эрх баригчид Номхон далайг дамнасан түншлэлийн тухай иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээрт нэгдэх асуудлыг авч үзэх болно гэсэн байна.

Санал болох мэдээ