Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

ВЛАДИМИР ПУТИН: ОРОС УЛС ШААРДЛАГАТАЙ БҮХ УЛСАД ВАКЦИН НИЙЛҮҮЛЭХЭД БЭЛЭН

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

11 дүгээр сарын 21.

“G20” буюу “Их-20”-ийн видео дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийлээ.

Манай ОХУ-ын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн боловсруулсан “COVID-19” коронавирусын эсрэг вакциныг шаардлагатай байгаа дэлхийн улс орнуудад нийлүүлэхэд бэлэн байна – гэж мэдэгдлээ.

«Үр дүнтэй, аюулгүй вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох гэсэн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол шийдвэрийг Орос улс дэмжиж байгаагаа илэрхийлж байна» — гэв.

Дархлаажуулах эм, вакцин нь бүх нийтийг хамрах нь чухал гэдгийг мөн онцлон тэмдэглэв.

Санал болох мэдээ