Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

ДЭЛХИЙН БАНКНААС ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ЦАГ ҮЕИЙГ ЗАРЛАЛАА

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

11 дүгээр сарын 21.

Шинэ коронавирусын цар тахлын улмаас үүссэн хямралыг бүрэн арилгаж, дэлхийн эдийн засгийг хөл дээр босгоход 5 жилийн хугацаа шаардагдана – гэж Дэлхийн Банкны ерөнхий эдийн засагч Кармен Рейнхарт Испанийн Мадрид хотноо болсон «Хандлага-2021» чуулга уулзалтын үеэр мэдэгдэж байсан юм.

Зарим улс оронд цар тахлын улмаас үүдэлтэй эдийн засгийн уналт, хямрал бусад орнуудтай харьцуулахад харьцангуй удаан үргэлжлэх төлөвтэй байгааг ч онцлов. Энэ нь, хамгийн ядуу буурай улс орнуудын эдийн засаг илүү эмзэг, хямралд өртөмтгий байдаг тул бусад орнуудын хоорондох тэгш бус байдлыг улам дордуулна гэлээ.

Үүнээс өмнө, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Засгийн газрын хуралдааны үеэр улс орныхоо эдийн засгийн байдлыг үнэлсэн юм.

Түүнчлэн, Оросын хувьд Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий бууралт бусад улс орнуудтай харьцуулахад бага үзүүлэлттэй гарсан нь тус улсын Засгийн газраас ард иргэд, эдийн засагт чиглэсэн дэмжлэгийг зохих ёсоор үзүүлсэн сайн бодлогын үр нөлөө гэдгийг онцолсон байна.

Санал болох мэдээ