Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

ХЯТАД: ОХУ-ААС ИМПОРТЛОСОН ХӨЛДӨӨСӨН ТАХИАНЫ МӨЧНӨӨС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

(Rambler) 11 дүгээр сарын 22.

БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Дунгуань хотын Өвчний Хяналт-Урьдчилан Сэргийлэх Төвийн мэргэжилтнүүд ОХУ-аас импортоор орж ирсэн хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь коронавирустай байсныг олж илрүүлсэн талаар байгууллагынхаа үндсэн вэб хуудсанд нийтэлсэн мэдээлэл байна.

Дунгуань хотын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр Шатянь хотхон дахь импортоор хөлдөөсөн хүнсний бараа бүтэгдэхүүн оруулж ирдэг сүлжээ компаниудад мэргэжлийн хняалт шалгалт явуулсан талаар дурьджээ.

“Аргентин улсаас импортлосон тахианы далавч, ОХУ-аас импортолсон хөлдөөж савласан тахианы мөчний савлагаанаас авсан дээж сорьцонд  коронавирусын нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарч халдвартай гэдэг нь тогтоогдлоо” – гэж нийтлэл тайланд онцолсон байна.

Хотын удирдлагууд коронавирус илрэх гэх мэт онцгой тохиолдолд авах ёстой хариу арга хэмжээг нэн даруй авч, тэдгээр халдвартай хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг битүүмжилж, ариутган халдваргүйжүүлж, коронавирус илэрсэн хүнсний бараа бүтээгдэхүүнтэй шууд харьцаж байсан бүх хүмүүсийг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулжээ. Харин, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Энэ мэтээр Хятадын Засгийн газар, мэргэжлийн хяналтын албаныхан дотоодын болон гадаадын бараа бүтээгдэхүүнд байнгын хяналт тавин ажиллаж, коронавирусын тахлыг хумих зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг аван ажиллаж байгаа ажээ.

Санал болох мэдээ