Дэлхий дахинд Нийгэм УЛС ТӨР

БЕЛАРУСЬ: ЦЭРГИЙН ТЕХНИКИЙН ЦУВАА МИНСК ХОТ РУУ ОРЖ ИРЖ БАЙНА

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

(Interfax. 38 минутын өмнө) 11 дүгээр сарын 22.

Беларусийн нийслэл Минск хот руу байлдааны техник хэрэгсэл орж ирж байгаа гэсэн мэдээллийг «Интерфакс» гэрчүүдээс иш татан мэдээллээ.

Нүдээр үзэж харсан гэрчүүдийн мэдээлснээр, Беларусийн Дотоод Хэргийн Яамны дотоодын цэргийн 3214 дүгээр цэргийн анги нэгтгэл байрладаг засаг захиргааны бүс болох Уручья хотоос цэргийн зориулалттай техник хэрэгсэл нийслэл Минскийн зүг хөдөлсөн ажээ.

Нийслэл хот Минскийн төв талбайд ард иргэдийн дараагийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг тусгаарлах арга хэмжээний хүрээнд хашаа хаалтыг аль хэдийнэ байрлуулсан байна.

Энэ оны наймдугаар сарын 9-ний өдөр Беларусь улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдсан. Сонгуулийн санал авах хэсгийн байруудыг хаасны дараагаар тус улсад сонгуулийн дүнг эсэргүүцсэн сонгогч ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. Жагсагчид сонгуулийг хуулийн хүрээнд бус, сонгогчдын саналыг луйвардсан хэмээн үзэж нийслэл хотоос авахуулаад хэд хэдэн хотод үймээн самуун үүссэн.

Беларусийн Сонгуулийн Төв Комиссын зарласан дүнгээр бол Александр Лукашенко дахин ялалт байгуулсан гэж зарласан. Гэсэн ч, тус улсын сөрөг хүчнийхнээс нэр дэвшигчид тэднийг дэмжигчдийн зүгээс эрх баригчдыг эсэргүүцэж, сонгуулийн дүнг албан ёсны бус, хуурамч мэдэгдэл хэмээн үзсэн. Харин, есдүгээр сарын 23-ны өдөр “эцэг” хочит, Европын сүүлчийн дарангуйлагч гэгддэг Александр Лукашенко олон нийт болон хэвлэл мэдээллийнхнээс нууцаар Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн нь нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Санал болох мэдээ