Дэлхий дахинд Нийгэм Нийтлэл

КОРОНАВИРУСЫН ДАРАА ХҮН ТӨРӨЛХТНИЙГ ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

НОСТРАДАМУСЫН 2021 ОНЫ ЗӨГНӨЛҮҮД

Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар
(Rambler.) 11 дүгээр сарын 22.

Коронавирусын цар тахлын дараа 2021 онд хүн төрөлхтнийг чухам ямар үйл явдлууд хүлээж байна вэ? Янз бүрийн байгалийн гамшигт үзэгдэл, үер усны аюул нүүрлэх үү?

Алдарт зөнч Нострадамусын зөгнөснөөр хорвоо ертөнцийг өөрчлөх томоохон өөрчлөлт, хувьслууд үн төрөлхтөн та биднийг хүлээж байгаа ажээ.

Нострадамус бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай, бас үнэнийг зөгнөгч “бошиглогч” гэгддэг.
Түүний зөгнөлүүд нь дөрвөн үгтээр (заримдаа дөрвөн мөртөөр) шүлэглэсэн хэлбэртэйгээр бичигдсэн байдаг ба ихэнхи зөгнөлүүд нь аль хэдийнэ бодитоор биелээд байгаа юм.

Нострадамусын 2021 онд болох 8 лүндэн буюу зөгнөлийг та бүхэнд танилцуулъя.

1. ЗОМБИ-ЕРТӨНЦИЙН МӨХӨЛ (ЗОМБИ-АПОКАЛИПСИС)
Оросын эрдэмтэд хүмүүсийг зомби болгож хувиргах биологийн зэвсэг-вирусыг бүтээнэ. Ертөнцийн төгсгөл бидний бодож төсөөлснөөс ч ойрхон байгаа гэжээ.

2. БИБЛИД ӨГҮҮЛДЭГ ӨЛСГӨЛӨН ГАЧААЛ ТАРХАНА
Нострадамус Дэлхийн төгсгөлийн анхны шинж тэмдгүүд нь өлсгөлөн, газар хөдлөлт, янз бүрийн өвчин, тахал болно гэж таамаглаж байна.

Нострадамусын зөгнөлөөр Дэлхийн төгсгөл ойртсоны анхны шинж тэмдгүүд нь өлсгөлөн гачаал, газар хөдлөлт, янз бүрийн халдварт өвчин, тахал болно гэжээ. Эдгээр үзэгдлүүд илүү давамгайлах бөгөөд 2020 оны коронавирусын цар тахал бол дэлхийн бүх хүн амд нөлөөлөх сөрөг үйл явдлуудын эхлэлийг тавина гэж зөгнөжээ. Өргөн хүрээг хамарсан гай гамшиг биднийг өнгөрсөн үе рүү аваачих ба Дэлхийн хүн амын ихэнхи нь тэрхүү хараалыг даван туулж чадахгүй гэсэн байна.

3. ЛАЛЫН ШАШИНТНУУД ЕВРОПЫГ ЭЗЛЭНЭ
Нострадамусын зөгнөлд дурьдагддаг «Тэмээ» бол — Европ тивийг ”усанд автуулах” лалын шашинт арабчуудыг илэрхийлсэн тэмдэг. Ирэх 2021 онд лалын шашинт цагаач дүрвэгчдийн шинэ давалгаа гарах эсэх, эсхүл хөгшин Европын улс орнуудын хувьд хүн ам зүйн төлөвлөлт, нөхөн үржихүйн асуудал нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа зэрэг нь арабын улс орнуудаас Европ тивийг зорих олон тооны дүрвэгсдийн цувааг бий болгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

4. НАРНЫ СОРОНЗОН ШУУРГА
2021 онд дэлхий дээр их хэмжээний хохирол учирч болзошгүй хүчтэй соронзон шуурга Наран дээр болно гэжээ. «Их ус агаарт хөөрч, газар түүний дор нуугдахыг харна» – хэмээн Нострадамус анхааруулжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн хортой үр дагаврын улмаас Дэлхийн хэмжээнд улс гүрнүүд хоорондоо нөөц баялгийн төлөө өрсөлдөж, их хэмжээний шилжилт, нүүдэл эхлэх үеэр олон тооны дайн, мөргөлдөөнүүд гарна.

5. ДЭЛХИЙ САНСРЫН ЖИЖИГ ГАРИГТАЙ МӨРГӨЛДӨНӨ ЭСХҮЛ ДЭЛХИЙД ОЙРТОЖ ИРНЭ
«Хүн төрөлхтөн тэнгэрт гал гарч, үргэлжилсэн урт оч үсрэхийг харна». Үүнийг удахгүй нүүрлэх байгалийн гамшиг гэж тайлбарлаж болох боловч энэ нь өөр нэг зөгнөлд нь Дэлхийтэй мөргөлдөх том астероид буюу сансрын жижиг гаригийн тухай зөгнөл юм. Дэлхийн агаар мандалд орж ирсэн астероид нь тэнгэрт яг л гал шиг асна гэсэн үг юм. тиймээс тэнгэрт гал гарна гэжээ. Энэ зөгнөлийг АНУ-ын Агаарын Нислэг, Сансрын Орон Зай Судлалын Үндэсний Удирдах Газар буюу “NASA”-гийн мэдээллээр бол 2021 оны тавдугаар сарын 6-нд Дэлхий “2009 KF1” астероидтай мөргөлдөх бодит аюул байгааг аль эртнээс мэдэгдсээр ирсэн.

6. АЙМШИГТАЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ КАЛИФОРНИЙГ УСТГАНА
Нострадамусын бичсэн дөрвөн үгтээр шүлэглэсэн тайлбарт дурьдсанаар бол 2021 онд онц хүчтэй газар хөдлөлт болж улмаар Калифорнийг сүйрүүлэх болно гэжээ. Нострадамус зөгнөхдөө, маш хүчтэй том газар хөдлөлт Дэлхийн баруун бүс нутагт, ялангуяа Калифорнид голлон үүснэ гэсэн байна. Олон орны одон орон судлаачид, зурхайчдын үзэж байгаагаар Нострадамусын «Буд гариг Нумын ордон руу орж, Санчир гариг далдлагдана» гэсэн мөрт нь Буд (Меркури) болон Санчир гаригийн сансар дахь дараагийн байрлалыг заасан хугацааг илтгэж байгаа бөгөөд тэр хугацаа нь — 2021 оны 11 дүгээр сарын 25 юм байна.

7. АМЕРИК ЦЭРГҮҮДИЙН УУРАГ ТАРХИНД ЧИП СУУЛГАХ БОЛНО
Америкийн цэргүүд хүн төрөлхтнийг аврах анхны хүн-робот болно.
Тэдний уураг тархинд суулгагдсан тусгай чип нь биологийн шинжлэх ухааны хүрээ хязгаарыг давж, дижитал оюун ухааныг хүн төрөлхтөнд олгоно.

8. РОМЫН ПАП ЛАМ ГЭГЭЭН ФРАНЦИСК ХҮМҮҮСИЙГ СҮМ ХИЙД РҮҮ ХӨТЛӨН ОРУУЛНА
Ромын Пап лам, Гэгээн хутагт Франциск нь Католик шашныг хичнээн жил тэргүүлэхээс үл хамааран тэрбээр түүхэнд гайхамшигтай, гайхалтай өвийг үлдээх болно. Сүм хийд нь олон сая хүнийг амийг аврах «аврах завь» болно гэжээ.
Нострадамусын зөгнөлийн ихэнхи нь биеллээ олсон байдаг ч энэ бүх зөгнөл бол зөвхөн таамаг төдий зүйл учраас айж сандрах зүйл огт байхгүй гэдгийг эрдэмтэд урьдчилан сануулж байгаа юм.

Санал болох мэдээ