Нийтлэл

“Бэрэн” групп Хөгжлийн банкнаас зээлсэн 102.4 тэрбум төгрөгөө төлөөгүй

“Бэрэн” групп 102.4 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас зээлсэн ч эргэн төлөөгүй

 Манай BOOV.MN сайтын хамт олон Уул уурхайн баялгаар баяжсан ГУЧИН ГЭР БҮЛД ОРЖ МАГАДГҮЙ УЛСТӨРЧИДТЭЙ ХОЛБООТОЙ КОМПАНИУДЫН Улсын бүртгэл Оюуны өмчин газар, Ашигт малтмал газрын тосны газрын бүртгэлийн мэдээлллийг уншигч та бүхэнд ил тод хүргэж эхлээд байгаа билээ. Бид өмнө нь Нямтайширын гэх тодотголтой “МАК” компани болон “Энержи Ресурс” компанийн тухай танилцуулсан. Тэгвэл энэ удаад сайн муу хэл аманд өртөж яваа “Бэрэн” группын танилцуулгыг хүргэе.

“БЭРЭН” ГРУПП

“Бэрэн” групп нь анх 1990 онд компьютерийн программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Түүнээс хойш гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн импортлон дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ хүнсний үйлдвэрлэл, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж компанийн бодлого стратегийг шинэчлэн тодорхойлсноор БЭРЭН ГРУПП НЬ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ГАДААД ДОТООД ХУДАЛДАА, БАРИЛГА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ГЭСЭН 4 ТОМООХОН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛЖЭЭ“Бэрэн групп” ХХК-ийн захирал нь Бэрэнбал овогтой Мөнхтөр юм.

 Бэрэн групп ХХК, Бэрэн Майнинг ХК / Beren Group Co. Ltd, Beren Mining JSC

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

2005 онд байгуулагдсан.

Уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин үйл ажиллагаа явуулж, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд баяжуулах үйлдвэр ажиллуулдаг.

“Бэрэн майнинг” ХК нь 2012 оноос хувьцаат компани болж зохион байгуулагдсан.

БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР:

“Бэрэн групп” ХХК-ын регистрийн дугаар: 2063182

“Бэрэн майнинг” ХК-ийн регистрийн дугаар: 2886219. Монголын хөрөнгийн бирж дэх тэмдэглэгээ – MSE: BRM

КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

(2018 оны 6-р сарын байдлаар)

КОМПАНИЙН ХАЯГ

(2018 оны 2-р сарын байдлаар)

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 1-р хороо, АПУ компанийн урд талд “Бэрэн” цамхаг.

Утас: 976-70071888

И-мэйл: beren@mongol.net

Вэб сайтhttp://www.beren.mn

КОМПАНИЙН БҮТЭЦ (Толгой, охин компаниуд, харьяалал)

(2018 оны 11-р сарын байдлаар):

Бэрэн групп ХХК-ийн бүрэлдэхүүнд дараах 13 компани багтдаг бөгөөд нэг нь “Бэрэн майнинг” ХК юм.

Бусад нь “Бэрэн лэнд девелопмент” ХХК, “Бэрэн мортгейж групп” ХХК, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК, “Хөх ган” ХК, “Бэрэн стийл” ХХК, “Ар ган” ХК, “Бэрэн майнинг” ХК, “Нэхээсгүй эдлэл” ХК, “Бэрэн тамир” ХХК, “Атар өргөө” ХК, “Гурил тэжээл булган” ХК, “Бэрэн секүрити” ХХК.

КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА:

2018 оны 11-р сарын байдлаар:

“Бэрэн групп” ХХК-ийн захирал Бэрэнбал овогтой Мөнхтөр

“Бэрэн майнинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Ганзориг овогтой Энхтөр

Эх сурвалж: Burtgel.mn

2018 оны 5-р сарын байдлаар:

“Бэрэн майнинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

Эх сурвалж: ОҮИТБС-ын тайлан  

КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗЭД

2018 оны 11-р сарын байдлаар: 

“Бэрэн групп”-ийн ерөнхийлөгч Б.Мөнхтөр

“Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид:

“Бэрэн майнинг” ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид:

“Сор металл” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид:

Регистрийн дугаар: 2777436.

Эх сурвалж: Burtgel.mn

2018 оны эхний байдлаар:

“Бэрэн групп” ХК-ийн хувьцаа эзэмшигчид:

Эх сурвалж: ОҮИТБС-ын тайлан

Харин одоо “Бэрэн” группын захирал Б.Мөнхтөртэй холбоотой зарим мэдээллийг хүргэе:

Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй нэр холбогдон, шүүхэд яллагдагчаар татагдсан удаатай. Учир нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга зэрэг 10 хүнд холбогдох, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулан, Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр “Бэрэн групп”-д худалдаж төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг үүсээд удаж байгаа юм.

Эх сурвалж: Unuudur.mn

“Бэрэн” групп Хөгжлийн банкнаас авсан 102.4 тэрбум төгрөгөө төлөөгүй

Засгийн газрын шийдвэрээр байгуулсан Хөгжлийн банкны ажилд шалгалт хийсэн ажлын баг дүгнэлт бүрэн гарсан. Тус банкнаас их хэмжээний зээл аваад, эргүүлэн төлөөгүй байгаа аж ахуйн нэгжийн жагсаалтыг ч гаргаад байна. Энэхүү жагсаалтад “Бэрэн” групп орсон байна. Тухайлбал, “Хөтөл” компани 161.5  тэрбум төгрөг,  “Мон лаа” компани 5.6 тэрбум төгрөг, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  “МАХ Цемент”  компани 166.5 тэрбум төгрөг,  “Кью Эс Си” компани 187.6 тэрбум төгрөг, “БЭРЭН” ГРУПП 102.4 ТЭРБУМ ТӨГРӨГ, “Эрэл” компани 99.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй гэж байна.

Санал болох мэдээ