УЛС ТӨР

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдыг баривчилж цагдан хорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр орой 23.00 цагийн үед АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. М.Энхсайханыг “Таван толгой”-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Тэрээр уг асуудлаар АТГ-т хэд хэдэн удаа байцаалт өгсөн билээ. М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед яамгүй, ажлын байргүй, ганцхан чиглэлтэй сайд байсан юм.

Санал болох мэдээ