Нийтлэл

“Арева Монгол”-ын ажилчид нутгийн мах, сүү, усыг хэрэглэдэггүй гэх юм билээ

МАНАЙ BOOV.MN САЙТЫН ХАМТ ОЛОН УУЛ УУРХАЙН БАЯЛГААР БАЯЖСАН ГУЧИН ГЭР БҮЛД ОРЖ МАГАДГҮЙ УЛСТӨРЧИДТЭЙ ХОЛБООТОЙ КОМПАНИУДЫН УЛСЫН БҮРТГЭЛ ОЮУНЫ ӨМЧИН ГАЗАР, АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛЛИЙГ УНШИГЧ ТА БҮХЭНД ИЛ ТОД ХҮРГЭЖ ЭХЛЭЭД БАЙГАА БИЛЭЭ. БИД ӨМНӨ НЬ НЯМТАЙШИРЫН ГЭХ ТОДОТГОЛТОЙ “МАК” КОМПАНИ БОЛОН “ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИЙН ТУХАЙ, САЙН МУУ ХЭЛ АМАНД ӨРТӨЖ ЯВАА “БЭРЭН” ГРУППЫН ТАНИЛЦУУЛГА, МӨН “АЛТАЙН ХҮДЭР” ХХК БУЮУ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ӨГДӨГГҮЙГЭЭРЭЭ АЛДАРТАЙ ТӨМРИЙН ХҮДРИЙН ОРДОД ХАЙГУУЛЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН, АШИГЛАЛТ ЯВУУЛДАГ “БАЯН БАЗАРААГИЙНХ” ГЭХ ТОДОТГОЛТОЙ КОМПАНИЙН ТУХАЙ, МӨН “АДУУНЧУЛУУН” ХК, Т.ГАНБОЛДЫН “АЛТАН ДОРНОД МОНГОЛ”-ЫГ ТАНИЛЦУУЛСАН БИЛЭЭ. ТЭГВЭЛ ЭНЭ УДААД “АРЕВА МОНГОЛ” ХХК-ИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Арева Монгол ХХК

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Гадаадын хөрөнгө оруулалтттай компани.

1996 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Францын төрийн өмчит Арева группийн Монгол дахь толгой компани юм.

БҮРТГЭЛ, РЕГИСТРИЙН ДУГААР:

2018 оны эхний байдлаар:

“Арева Монгол” ХХК: 5022398

“Кожеговь” ХХК:

2018 оны 6-р сард нэрээ “Бадрах энержи” ХХК болгож сольсон байх магадлалтай.

2018 оны 11-р сарын байдлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системд байхгүй.

“Арева Майнс”:

ХХК – 2018 оны 11-р сарын байдлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системд байхгүй.

КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БА ТҮҮНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Арева Монгол ХХК: 

2018 оны 11-р сарын байдлаар АМГТГ-ын Кадастрийн мэдээллийн системд ямар нэгэн тусгай зөвшөөрлийг бүртгээгүй байна.

Кожеговь ХХК:

2017 оны байдлаар,

2018 оны 11-р сарын байдлаар АМГТГ-ын Кадастрийн мэдээллийн системд ямар нэгэн тусгай зөвшөөрлийг бүртгээгүй байна.

“Арева Майнс” ХХК

2018 оны 11-р сарын байдлаар АМГТГ-ын Кадастрийн мэдээллийн системд ямар нэгэн тусгай зөвшөөрлийг бүртгээгүй байна.

КОМПАНИЙН ХАЯГ:

Улаанбаатар дахь оффис:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ICC-International Commercial Center цамхаг, 3 дугаар давхар

Орон нутаг дахь оффис:

Монгол Улс, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Залуучуудын гудамж, Люкс зочид буудал, 1-р давхар

Вэб сайт: mongolia.areva.com

КОМПАНИЙН БҮТЭЦ (толгой, охин компаниуд, хамаарал):

Арева групп нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гурван охин компанитай.

Арева Монгол ХХК (Толгой компани)

Кожеговь ХХК

Арева Майнс ХХК

КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА:

2016 оны байдлаар:

Ерөнхий захирал Тьерри Плэзант

2018 оны байдлаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн системд байгаа мэдээлэл:

КОМПАНИЙН (ТӨЛӨӨЛӨН) УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН (Хэрвээ байгаа бол):

Мэдээлэл байхгүй.

КОМПАНИЙН ЭЗЭМШИЛ, АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ӨМЧЛӨГЧ ЭЗЭД:

2018 оны 11-р сарын байдлаар

Толгой компани “Арева Монгол” ХХК

Арева групп 2007 онд Ийст Эйша Минэралс Энержи компанийг худалдан авч нэрийг нь “АРЕВА Монгол” ХХК болгон өөрчилсөн.

2009 оны 12-р сард ураны хайгуулын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх зорилгоор “Мицубиши” корпорацитай гэрээ байгуулж, Арева Монгол компанийн хувьцааны 34%-ийг эзэмших опционы эрхийг Мицубиши корпорацид олгосныг 2011 оны 11-р сард хэрэгжүүлсэн.

Улсын бүргэлийн мэдээлэл

“Кожеговь” ХХК:

Арева групп нь 1996 онд өөрийн 70 %, Монгол Улсын Говьгео компанийн 30 %-ийн хөрөнгө оруулалттайгаар Кожеговь ХХК-ийг байгуулсан. Цацраг идэвхт ашигт малтмалын хуримтлалтай байж болох нутаг дэвсгэрийг олж тогтооход чиглэсэн геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. 2009 оноос эхлэн “АРЕВА Монгол” компани “КОЖЕГОВЬ” компанийг бүрэн эзэмших болсон.

“Арева Майнс” ХХК:

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолт явуулах Арева Монгол ХХК (66%) ба Монгол Улсын төрийн өмчит Мон-Атом ХХК (34%)-ийн хамтарсан компани юм.

Арева группийн Монгол дахь охин компаниудын эзэмшлийг харуулсан схем 

Ингээд уншигч та бүхэнд “Арева Монгол” ХХК-ийн талаар улс бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээллийг хүргэлээ. Гэхдээ энэ компанийн талаар гарсан мэдээ мэдээлэл, баримт сэлтийг судлахад олны дургүйцлийг ихэд хүргэсэн, олон нийтийн анхаарлыг татсан, Монгол улсад хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй нь харагдаж байна. Тухайлбал,

АВИР НЬ ХЭТЭРСЭН “АРЕВА” ГРУПП

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын асуудал улам хүндэрсээр…

Францын “Арева” компани ураны хайгуул олборлолт хийж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж төрийн хамгаалалтад байдаг мал сүрэг болон байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар багагүй хугацаа өнгөрч байна.  Хоёр жилийн өмнө буюу 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдөр АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн нь иргэний хөдөлгөөнүүд төдийгүй эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрийн дургүйцлийг хүргэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү “Кожеговь” компани уран олборлох боломжтой болж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд аль хэдийнэ өрмөө ажиллуулж эхэлсэн.

“Арева” группийн охин компани болох “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах суманд одоог хүртэл ураны хайгуул явуулж буй.  Энэ орд 54 мянган тонн ураны нөөцтэй гэдэг. Хэдийгээр тус компанийхан явуулж буй үйл ажиллагаагаа байгаль орчинд ямар ч хоргүй хэмээж байгаа ч бодит байдал ямар байгааг мал төллөлтийн байдал харуулж байна. Тус компани Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас л тухайн газар нутагт ихээхэн хэмжээний хохирол учраад зогсохгүй, хайгуул хийж буй газрын ойролцоох айлын мал шалтгаангүйгээр зулбаж, тахир дутуу, илүү туурай, хөлтэй гэх мэт ямар нэг эмгэг согогтой төрсөөр байгааг нутгийн иргэд хэлж буй.

Орон нутгийн удирдлагууд “Арева” группийн мөнгөөр тансаглаж байсан удаатай

Гэвч нутгийн удирдлагууд, төрийн эрх мэдэлтнүүд энэ талаар мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч дуулаагүй өнгөрсөөр байгаа нь харамсалтай. Монгол хүн, мал амьтад эх орныхоо хөрсөн дээр хохирол амсч, хэдэн малаа гашуудалтайгаар алдсаар байхад орон нутгийн удирдлагууд “Арева” компаний урилгаар гадаад зугаалж байсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Дорноговь аймагт уран олбородог “Арева” группийн урилгаар Дорноговийн дарга нар зугаалж, гадаад дотоод орноор хэрэн сэлгүүцэж байсныг хэвлэлээр цацаж шуугиад амжсан.  Хүнд ичих булчирхай гэж байх ч Дорноговийн ИТХ-ынхан тухайн үед тансаглалынхаа талаар нууж хаалгүй твиттер хуудсаараа цацаж байсан.  Хэрэг явдлыг тодруулахад “Иргэдийн хурлаас миний зардлыг гаргасан” хэмээн хээв нэг хариулж байсан гэдэг. Эрх мэдэлтэй, баян компани дарга нарыг урьж залсан ч улс орны нөхцөл байдал, малчдын амьдрал, мал ахуй жилээс жилд хүндхэн байгааг бодолцон удирдлагууд татгалзах зориг гаргасангүй нь харамсалтай.

Одоог хүртэл эрэмдэг, согогтой, эрхтэн дутуу мал төллөсөөр байна

Эцсийн сүүлд бид л хохирно. Уран нэрээр энд тэндгүй ухаж сэндийлсэн нүх, хүн малын судсаар хорт бодис гүйсэн, хоосон хоцроно доо гэсэн түгшүүр ард иргэдэд төрж байгаа нь мэдээж. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд малаа маллаж, аж амьдралаа залгуулж чадахгүйд хүрээд байна.  Дээрх компанийг уран хэмээх химийн хорт бодис олборлож байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал хордож байгаа тухай мэдээлэл гарч олон хvнийг цочролд оруулсан. Мэргэжилтнүүдийн баг очоод, ямар ч цацраг байхгүй. Мал үхээд, уушиг нь устаж, дотор эрхтэн өвчлөөд, мал гажигтай төллөж байгаа нь өөр зүйлээс шалтгаалсан хэмээх дүгнэлтийг гаргаж иргэдийг хуураад өнгөрсөн. Гэтэл одоог хүртэл мал гажигтай төллөсөөр байна. Үс нь зулгарч, хөл дээрээ зогсож чадахгүй эмгэгүүд илэрсээр…

Удахгүй энэ газар нутагт ургийн гажигтай нярай төрөхийг л хүлээгээгүй бол төр засаг, эрх баригчид минь дугарах, хөдлөх болсон баймаар. Авир нь хэтэрсэн “Арева” компанид анхаарах цаг нэгэнт болжээ.
Эх сурвалж: http://www.jirgee.mn/page/more/6237

Энэ компанитай холбоотой өмнө нь гарч байсан мэдээллүүдийг үзвэл яав ч эерэг мэдээлэл олдохгүй. Улс орны байгаль экологит сөрөг нөлөөтэй, хортой хохиролтой үйл ажиллагаа явуулж байна гэж иргэний нийгмийн байгууллагууд ч дуугарсаар ирсэн. Үүний нэг илрэл нь тун саяхан “Босоо хөх Монгол” ТББ болон бусад иргэний нийгмийн байгууллагууд хамтран төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн юм. Учир нь уран хайх нэрийдлээр байгальд хор учруулснаар ургийн гажигтай мал төрж байсан бол одоо ургийн гажигтай хүүхэд төрж байгааг ч тэд хэлсэн юм.

Төрийн гурван өндөрлөгт уран олборлохыг эсэргүүцэж шаардлага хүргүүлнэ

Иргэний нийгмийн байгууллагууд Монгол улсыг цөмийн хог хаягдал булшлах газар болгох санаархлаа таслан зогсоохыг шаардаж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд ураны асуудал яригдах болсон. Хэдийгээр олон нийтийн анхаарлыг татдаггүй ч орон нутагт байдал хүндэрсэн байгааг ТББ-уудын төлөөллүүд хэлж байгаа юм. Хэдхэн жилийн өмнө ургийн гажигтай мал төрлөө л гэж дуулдаж байснаас биш ургийн гажигтай хүүхдүүд уранаас болж төрж байгааг  онцлон хэллээ. Бодит байдал дээр ураны асуудал хүндэрсэн ч түүнийг нь дараад өнгөрөх, нутгийн иргэдийг худалдах, эсвэр эрхэндээ оруулах байдал газар авчээ. Тиймээс ТББ-ууд нэгдэн төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна.

Ураны хор байгаль экологи, малаас дамжаад хүнрүү халдсаар байна

Н.ХӨХӨӨ Дорноговь аймгийн “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн

МАНАН МАФИ ГЭЭД БАЙДАГ. ЭНЭ АЙХТАР ХҮМҮҮСИЙН ДАРАМТАНД БОЛЖ МАШ ИХ НУУЦЛАГДМАЛ БАЙГААГ ОНЦЛОН ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. Жишээ нь, КожеГовь бол эргэн тойрон Зүүнбаянгийн малчдыг хяналтандаа хийсэн. Элдвийн аргаар хөрөнгө мөнгө, манай нутгийнхан бол дарга нараасаа айдаг. Энэ олон нөхцөл байдлын улмаас энэ олон үхэл зовлон дарагдсан байна. Одоо үхэл зовлон малаараа дамжаад хүнрүүгээ орсон байгаа. Нэг ээж, Шандын үр хүүхдийг уранаас болж миний хүүхэд ийм гарсан, гомдолтой явдаг гэдгээ хэлсэн байгаа. Ахиад ч 3,4 хүүхэд байгаа. Энийг дахиж нотолж гаргаж ирнэ. Тэд нар бол айгаад юмаа ярьдаггүй, ярих гээд байдаг. УРАН БОЛ МАНАЙ НУТАГТ БАЙГАЛЬ ЭКОЛОГИОР ДАМЖААД УС, АГААР МАНДАЛ БҮХ ЮМААР ТАРХДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ.

Нэг айлын 4 хүүхэд ургийн гажигтай төрсөн байна, ураны хор хөнөөл чинь хүнрүүгээ ороод эхэллээ

П.ШИНЖЭЭРАВДАН “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн

Ураны асуудал гэдэг бол маш аюултай асуудал юм аа. Бид нар алт, зэс, төмөр, хүдэр, нефть бүх л юмаа олборлож байна. Бүх уул уурхай өнөөдөр гадныханд цөлмүүлж байгаа. Гэтэл бид нар уран гэдэг цөмийн идэвхит бодис олборлуулснаараа дэлхийн гуравдагч орны түүхий эдийг олборлож өгөөд Монгол улс өөрсдөө үүрдийн хохирч үлдэх юм. Энэ цацрагийн хордлого гэж ямар аюултай бодис билээ. Уран гэдэг юм чинь юу билээ. Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа дэлхийн индэр дээрээс хэлсэн “Цөмийн зэвсэг хэрэглэдэггүй бүс нутаг болно” гээд зарласан, конвенцид нь нэгдсэн. Гэсэн атал өнөөдөр цөмийн зэвсгийн гол бүтээгдэхүүн, түүхий эд болох шар лонхыг Улаанбадрах, Зүүнбаянгийн бүс нутгаас олборлож байгаа, олборлоод эхлэсэн, хайгуулаа хийгээд яваад эхлэсэн. Зөвхөн хайгуулын шатан дээр гэхэд 2010-аад оны үеэс авахуулаад бид нарыг явж тэмцэж байх үеэс авахуулаад маш их ургийн гажигтай малууд гардаг байсан. Нүдтэй нүдгүй, хөлтэй хөлгүй. Тэгэхэд тэрийг бол ерөөсөө л малын цус ойртсоноос боллоо гэж хэлдэг байсан. МАЛЧИД ГЭДЭГ ЧИНЬ МАН, АН-ЫН ХУЛГАЙЧ НАРААС ИЛҮҮ УХААНТАЙ АРД ТҮМЭН Шүү ДЭЭ. Малынхаа цусыг ойртох, ойртохгүйг мэднэ шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ хүн хэлж байна. Нэг айлын 4 хүүхэд ургийн гажигтай гарсан байна. Энэ чинь одоо юу юм бэ? Хүнрүүгээ ороод эхэллээ шүү дээ. Малыг өнөөдөр буруушааж байсан бол хүнрүүгээ ороод эхэллээ шүү дээ.

“Арева-Кожеговь” компанийнхан өөрсдөө нутгийн ундны ус, мах сүүг хэрэглэдэггүй шүү

 ҮНЭХЭЭР ХОРГҮЙ ЮМ БОЛ ТЭР КОЖЕГОВЬ ФРАНЦЫН КОМПАНИ, ТЭР КОМПАНИЙН АЖИЛЧИД БОЛОН ТЭР УДИРДЛАГУУД ЯАГААД ӨНӨӨДӨР УЛААНБАДРАХЫН УСНААС НУТГИЙН ИРГЭДТЭЙ АДИЛХАН УУДАГГҮЙ ЮМ. ЯАГААД ТЭР НУТГИЙН МАЛААС ӨНӨӨДӨР АВЧ ХЭРЭГЛЭЖ ИДДЭГГҮЙ ЮМ. СҮҮГ НЬ АВААД ХАШААНДАА ОРУУЛААД АСГАЧИХДАГ ГЭЖ БАЙГАА. Яахав нөгөө нутгийн иргэддээ бас нэг нийгмийн гэрээндээ хүлээсэн харилцаа бас байдаг. Мах, сүүг нь худалдаж авна гээд тийм нэрийдлээр авлаа, нөгөөдүүл чинь ууж хэрэглэнэ гэж байхгүй, тэрийгээ асгаж байна шүү дээ. ХОРГҮЙ ЮМ БОЛ ЯАГААД ӨНӨӨДӨР “ХИЛ ХЯЗГААРГҮЙ” ГЭЖ ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЭГ ТЭНД БАЙГУУЛАГДАВ. НӨХДҮҮД. ТЭР ЧИНЬ ДЭЛХИЙН ХАЛУУН ЦЭГҮҮДЭД БАЙГУУЛАГДДАГ ЭМНЭЛЭГ ШҮҮ дээ. Гэтэл хортой ноцтой болоод тэр асуудал булхайг дарахын тулд хийж байгаа” гэдгийг хэлсэн юм. Тиймээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, цаашид тууштай тэмцэхээ илэрхийллээ.

Санал болох мэдээ