Нийгэм

ШУТИС сургалтын төлбөрөө 10-15 хувиар нэмжээ

Их дээд сургуулиуд жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө төлбөрөө тодорхойгүй шалтгаанаар нэмдэг.

2019-2020 оны хичээлийн жилд Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, нэг кредит хэд байгааг сонирхуулья.

ШУТИС НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ 10-15 ХУВИАР НЭМЖЭЭ

2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөртэй харьцуулахад энэ жил нэгдүгээр курсын төлбөр 15 хувиар бусад курсын төлбөр 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өмнөх жилийн баклаврын хөтөлбөрийн дундаж дүн 73,620 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд 82,042 төгрөгт хүрчээ.
Инженер, технологийн сургуулийн нэг кредит 90,800 төгрөг

Нийгмийн ухааны сургуулийн нэг кредитийн төлбөр 88,800 төгрөг

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн нэг кредитийн төлбөр 79,300 төгрөг болж өсчээ.

МУИС-ИЙН ТӨЛБӨРӨӨ НЭМЭХГҮЙ

2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ийн нэг кредит 11900-19200 төгрөгөөр нэмэгдсэн бол энэ жилийн тухайд төлбөрөө нэмэхгүй гэжээ.

ШУС-ийн баклаврын түвшний ерөнхий суурийн төлбөр нэг кредит нь 98,600 төгрөг. Баклаврын түвшний мэргэжлийн хичээлийн нэг кредит нь 100,700 төгрөг.

ХШУИС-ийн баклаврын түвшний ерөнхий суурийн төлбөр нэг кредит нь 98,600 төгрөг. Баклаврын түвшний мэргэжлийн хичээлийн нэг кредит нь 103,500 төгрөг.

БС-ийн баклаврын түвшний ерөнхий суурийн төлбөр нэг кредит нь 96,800 төгрөг. Баклаврын түвшний мэргэжлийн хичээлийн нэг кредит нь 120,800 төгрөг.

ХЗС-ийн баклаврын түвшний ерөнхий суурийн төлбөр нэг кредит нь 96,800 төгрөг. Баклаврын түвшний мэргэжлийн хичээлийн нэг кредит нь 115,000 төгрөг.

ОУХНУС-ийн баклаврын түвшний ерөнхий суурь болон мэргэжлийн хичээлийн нэг кредит нь 60,800 төгрөг байна.

МУБИС

2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчдын нэг кредитийн үнэлгээ 78-94 мянган төгрөг. Өмнөх элсэн суралцагчдын төлбөр нэг кредит нь 71-94 мянган төгрөг.

АШУҮИС
Тус сургуулийн баклаврын хөтөлбөрийн сургалтын төлбөр нэг кредит нь 99-108,9 мянган төгрөг болж өссөн байна.

Санал болох мэдээ