Нийгэм

Гишүүдийн хөрөнгийг шалгахыг Б.Бат-Эрдэнээс шаардлаа

Авлига, ЖДҮ-тэй хатуу тэмцэхээ зарлан гарч ирсэн “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс Төрийн ордны баруун талд жагсаал зохион байгууллаа. Энэ удаад УИХ-ын гишүүдийн хөрөнгийг шалгахыг шаардсан бичгийг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хүргүүлсэн юм.

“Бид уучлахгүй хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн гишүүн Т.Цэнд-Аюуш “Х.Нямбаатар гишүүн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 29 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлсэн бол 2018 онд 442 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Гишүүдийн хөрөнгийг шалгах эрх УИХ-ын Ёс зүйн дэд хороонд байдаг. Тус хороо ажлаа хийхгүй байна” гэсэн юм.

“Бид уучлахгүй хөдөлгөөн”-ийхөн энэ сарын 4-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт хандан Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан юм. Шаардлагад төсвийн хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоо болон авлигын эсрэг институтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн бодитой өөрчлөлт хийхийг шаардсан юм.

Санал болох мэдээ